Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийн асуудлаар туршлага судалж байна

Азийн хөгжлийн банкны урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсад Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөгчид ажиллаж байна.
2023-08-23

Олон улсын парламентчид Төв аймагт ажиллалаа

Бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцооны ялгаатай байдлаас болж урьдчилан сэргийлэх бус, эмчлэх үйлчилгээнд илүү төвлөрч байгаа аж. Мөн хүн амын насжилт, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг нь нэмэлт сорилт бий болгож байгааг оролцогчид ярилцаж, гарц шийдлийн талаар санал солилцжээ. “Ази, Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ: Бид хаана байна вэ.
2023-08-23

Засгийн газрын хуралдаанаар "Хотын инженерийн бэлтгэл" тэргүүтэй 32 асуудал хэлэлцэнэ

Монгол Улсын засгийн газар долоо хоног бүрийн лхагва гараг хуралддаг. Өнөөдрийн хуралдаанаар 
2023-08-23

Нефть боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахад парламент бүх талаар дэмжинэ 

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар өчигдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Энэтхэг улсын санхүүжилтээр нефть боловсруулах үйлдвэр барьж буй. Тиймээс уулзалтын үеэр талууд бүтээн байгуулалтын уг томоохон төслийн явцын талаар ярилцсан байна. 
2023-08-18

Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй

Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
2023-08-16

Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо.
2023-08-16

2008-2023 оны улсын комиссын 8404 дүгнэлт ил боллоо

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна.
2023-08-16

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
2023-08-16

Аялал жуулчлалын гол маршрутын дагуу ариун цэврийн байгууламж барина 

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны энэ оны хоёрдугаар хуралдаан өчигдөр болсон байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцжээ. “Welcome to Mongo­lia” арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулснаас гадна Эдийн засгийн форум хийх үеэр 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 орчим зочин, төлөөлөгч Монголд ирсэн аж. Агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд энэ онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдэн, долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээснээр 32 мянган хүн тээвэрлэсэн гэнэ. 
2023-08-15

Ерөнхий сайд өвлийн аялал жуулчлалд бэлтгэж эхлэх чиглэл өглөө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
2023-08-14

У.Хүрэлсүхийн шахмал түлшийг Л.Оюун-Эрдэнийн кокс хүчгүйдүүлэв үү 

 Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах нэгдсэн, урт хугацааны бодлогогүй нь улстөрчдөд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх таатай боломж олгодгийн бас нэгэн тод жишээ болсон үйл явдал энэ өдрүүдэд өрнөж байна. Нийслэлээс гаргах 500 тэрбум төгрөгийн бондын 177 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулах ажилд буюу БНХАУ-аас 115 мянган тонн хагас кокс импортолж, гэр хорооллынхныг шинэ түлшний ээлжит туршилтад хамруулахад зарцуулах нь. Засгийн газраас гаргасан, Эрчим хүчний сайдын гардан танилцуулсан энэхүү шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид “виз дарсан”-аар ажил хэрэг болгох нөхцөл бүрдлээ. 
2023-08-11

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа

Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан.
2023-08-10

Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Үерийн гамшгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ.
2023-08-09

“Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататгана” 

Мөн тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзсан. Эдгээр уулзалт, айлчлалын үеэр хоёр улсын хооронд олон жил ярьсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглал гэсэн хоёр чухал бичиг баримтад талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Эхний хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр болж буй бол замын зураглал нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах баримт бичиг юм.
2023-08-07

“Google” компани Монголд 10000 багш, 1000 инженер бэлтгэж өгнө

Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм
2023-08-05

АНУ-ын Засгийн Газарт дата, дэвшилтэт технологид суурилсан шийдвэр гаргахад чиглүүлэх усдаа корпораци ажилладаг байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “MITRE” корпорацид зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.
2023-08-04

Монгол Улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов.
2023-08-04

Америк руу 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэгтэй болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
2023-08-03