Монгол Улсын засгийн газар долоо хоног бүрийн лхагва гараг хуралддаг. Өнөөдрийн хуралдаанаар
- “Боловсролын үндэсний зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай,
- “Төрийн өмчийн зарим сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай”
- Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар,
- Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай,
- Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 32 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдааны шийдвэрийн 14 цагийн орчимд танилцуулах төлөвтэй байна.