“Өнөр бүл”-ийнхнийг шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Тодруулбал, Гавьяат багш цолоор ахмад багш Ц.Даня, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор захирал М.Өлзийчимэг нарыг шагнав. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг ахмад ажилтан Д.Минжүүр, сувилагч Н.Наранцэцэг, Алтан гадас одонг ахмад ажилтан Г.Дашмаа, Я.Зина, Ц.Сэлэнгэ, Ц.Ганбат, Х.Бат-Эрдэнэ, Ч.Дуламжав, туслах багш С.Оюунтуяа, тогооч Л.Уртнасан, Хөдөлмөрийн хүндэт медалийг Асрамж, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цагаанжанар, ахлах нийгмийн ажилтан Ц.Оюунчимэг, үйлчилгээний ажилтан О.Мягмарсүрэн нарт хүртээлээ
2024-04-22
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марко Винисио Баларезо Лизарзабуру, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гиусеппе Ангело Кармело Яоффреда Яорио, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каид Слиман Лахсин, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халил-Ур-Рахман-Хашми нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-04-03
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андре Хаспелс, Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бруно Анжелет, Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд, Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дан Ориа Максим нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-04-02
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана
“Корпорейт хотел энд конвейшн центр”-т болсон улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтан, албан хаагчид болон үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.
2024-03-26
Хөнгөн үйлдвэрийн салбарыг татварын бодлого болон бусад хэлбэрээр дэмжинэ
Монгол Улс 30 гаруй сая хоньтой, жилдээ 36 мянган тн ноос ашигладаг. Цаашид хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, түүний дотор ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах тогтолцоо бүрдүүлэх ёстой гэж Ерөнхийлөгч үздэг.
2024-03-22