Эмзэг бүлгийн хүүхдүүдээ хөсөр хаясан төр
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- оос “Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ээ УИХ-д уламжлаад байна. Хууль тогтоогчид үүнийг ойрын үед хэлэлцэх ёстой. Гэвч хэлэлцээд нэмэр байна уу гэж асуумаар. Тухайлбал, энэ удаагийн илтгэлд эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар хөндөв. Энэ бүлэгт хамаарах 52 096 хүүхэд бий гэнэ. ХЭҮК 23 удаа илтгэл танилцуулахдаа 16-д нь хүүхдийн эрхийн хүрээнд хамаарах аль нэгэн асуудлыг тусгаж иржээ
2024-04-05
Анхаарал болгоомж ахуйн түймрийн эрсдэлийг бууруулна
Иргэдийн дуудлагын дагуу ажиллахад цахилгааны өндөр хэрэглээтэй хэрнээ хэт нарийн утас ашигласан тохиолдол түгээмэл байдаг гэнэ. Мөн “Би чадна” гэх тодотголтой зарим хүн цахилгааны утсыг дур мэдэн холбохоор оролдохдоо гал алдах нь ч бий.
2024-04-04
Налуу замууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Гималайн нуруу” мэт санагдаж байна
Гэтэл манай улсад стандарт бий ч түүнийг хэрэгжүүлдэг байгууллага гарын арван хуруунд багтах цөөн аж. Өнөө үед олонх байгууллага налуу замтай болсон нь сайшаалтай ч чанарт бус, хэлбэрт анхаарал хандуулсан хэвээр л байна. Тэргэнцэртэй байтугай явган хүн өгсөж, уруудахад хүндрэлтэй, гулсуур шиг гөлгөр плитатай, хэт өндөр хийсэн налуу зам хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн тэрэг түрсэн хүмүүст “Гималайн нуруу” мэт санагддаг талаар нэгэн ээж цахим хуудсандаа бичжээ.
2024-04-03
Эзэнгүй, стандартгүй отоглох цэгүүд
Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар, улсын тусгай хамгаалалттай бүсэд аялагчид хаа дуртай газраа асар барьж, хоноглодог явдлыг манай улс таслан зогсоохоор “тэмцэж” буй. Дундговийн Цагаан суварга, Хэнтийн Цэнхэрмандал дахь Хар зүрхний хөх нуур, Өмнөговийн Ёлын ам, төрийн тахилгат Их богд уул, алхагч, авирагчдын жим гарсан Асралт хайрхан, жил болгон гадаад, дотоодын олон мянган аялагчийн хөлд дарагддаг Хөвсгөл, Өгий, Хяргас, Буйр зэрэг үзэсгэлэнт нуурыг зорин очвол сандал, сүүдрэвч, асар барих талбай, хогийн сав, ариун цэврийн байгууламжтай тусгай цэг угтах вий
2024-04-03
Томсгосон тойрог “царцааны нүүдэл”-ийг хумих уу Томсгосон тойрог “царцааны нүүдэл”-ийг хумих уу
Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ) өчигдрөөс сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсандаа байршуулж эхлэв. Үүнтэй зэрэгцээд “царцааны нүүдэл”-ийн талаар хөндөх хэрэгтэй болж буй юм. Энэ бол сонгууль бүрээр гардаг, шүүмжилдэг ч шийдэж чадалгүй орхидог сэдэв. Нийслэл, эсвэл орон нутагт өрсөлдөх хэн нэгэн улс төрчийг дэмжихээр урьдчилан тооцоолж, тодорхой тооны иргэд нэр дэвших тойрог руу нь хаягийн бүртгэлээ шилжүүлдэг бохир технологийг “царцааны нүүдэл” хэмээн нэрлэдэг. Тухайн нэр дэвшигчийн ойрын хүмүүс, дэмжигчид бүртгэлээ биечлэн шилжүүлэхээс гадна оршин байдаг нь үл мэдэгдэх “хий үзэгдэл” ч олноор гарч ирдэг. Хаяг дээр чинь огт зүс үзээгүй хэдэн “хамаатан” нэмэгдчихсэн байна гэсэн үг.
2024-04-02
Хагархай замаас болж учирсан хохирлыг хотын дарга төлнө
Замын цоорхойноос болж машин эвдэрвэл хохирлыг нь орон нутгийн удирдлага барагдуулна. Жолооч нар эвдэрхий замаас болж учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй гэсэн үг. Авто замын тухай хуулийн 35.2-т “Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг эрх бүхий байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө” хэмээн заажээ. Уг хуульд тодорхой зааснаар авто замыг эзэмшигч нь орон нутгийн Засаг дарга юм байна
2024-04-01
Эмэгтэйчүүд тэрбум төгрөгийн эрэлд
УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн ерөнхий дүр зураг тодорхой болчихлоо. Одоо нэр дэвшигчдээ тодруулж, зарлах гол ажил үлдсэн. Тавдугаар сарын 14-20-нд нэр дэвшигчдээ зарлах ёстой. Тэр болтол хөшигний ард өрсөлдөөн өрнөсөөр байна. Уг өрсөлдөөнд ялах, эсэх нь горилогчдын бэл бэнчингээс ихээхэн хамаарч буй юм. Энэ удаагийн сонгуульд нам, эвслүүдээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.4 тэрбум төгрөг байгаа. Мөн нэг нэр дэвшигч тойрогт 984.7 саяас 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргахаар Үндэсний аудитын газраас тогтоосон. Үүнээс өмнө намаасаа сонгуульд нэр дэвших эрх авахын тулд тодорхой зардал гаргах нь мэдээж. Харин МАН, АН-ын жагсаалтын эхний 15 байрын ханш 2-6 тэрбум төгрөг байгааг хэвлэлүүд мэдээлж буй. Энэ их мөнгийг хэн төлж дийлэх вэ. Хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл мөнгөний өндөр босгыг хэрхэн давах бол
2024-03-29
Тарган байх эрх хүн бүрд бий
“Арван жилийн сурагч байхдаа би 60 кг орчим жинтэй, намхавтар байлаа. Нүүрэнд минь олон батга гарчихсан. Арьсаа арчлаад ч дорвитой үр дүнд хүрдэггүй. Бас үс минь буржгар. Олон өнгийн хээтэй трико өмсөх дуртай. Дунд ангидаа гэнэт таргалсны улмаас хөл, нуруу хэсгийн арьс язарсан. Эдгээрээс болж үеийнхэн минь намайг шоолдог байсан юм
2024-03-26
Квот давуулах амлалтдаа Ардын намынхан хүрэх үү
МАН Хяналтын ерөнхий хорооныхоо дэргэд Жендерийн хороо байгуулжээ. Цаашид намын удирдах шатны байгууллагуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 40-д хүргэж, оролцоог нь ханган, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хянахын тулд ийм хороотой болж буй юм билээ. АН-ын хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард жендерийн тэгш байдлыг хангах бодлогоо зарлаж, Улс төрийн зөвлөл нь энэ сарын 7-нд баталсан байна
2024-03-26
Панданы “панз” хийгээд дипломат бодлого
Хятад улс 13 жилийн өмнө Британид бэлэглэсэн хоёр пандагаа (хулсны баавгай) буцааж авахаар шийдвэрлэжээ. Энэ тухайгаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан юм. Вашингтоны амьтны хүрээлэнд байсан пандануудад бас ийм тавилан ногдох болжээ. Мөн оны эхээр япончууд хулсны баавгайнуудаасаа салсан, тэгэхдээ Японд мэндэлсэн төлийг нь Хятад руу явуулсан аж. Яагаад ийм явдал болов, энэ амгалан дөлгөөн амьтан олон сая мөнгөний эх үүсвэр, эсвэл Хятадын дипломатуудын нууц зэвсэг болоод байгаа юм биш биз. Эдгээр асуултын хариулт тийм ч тодорхой биш байна.
2024-03-22
“Бетонон хот”-ыг аврах баг хайж байна
Хот байгуулалтын тухай хуульд эрх, үүргийг нь тусган оруулсан мэргэжлийн ганц албан тушаал бол ерөнхий архитектор юм. Энэ хүмүүс хот байгуулалттай холбоотой үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, зохицуулах, мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавихаас эхлээд үүнтэй холбоотой бодлого, дүрэм журам, эрх зүйн актуудыг боловсруулах, хэрэгжүүлэх, эдгээрт санал оруулах онцгой эрх, үүрэг хүлээдэг. Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахад чиглэсэн хот байгуулалтын үндсэн баримт бичиг болох хөгжлийн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, холбогдох шатны байгууллагад танилцуулдаг. Үндсэндээ хот суурины газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилт, инженерийн шугам сүлжээний бүх ажил энэ хүний гараар дамждаг, мэдэлд нь өрнөдөг гэж ойлгож болно
2024-03-22
Хар пиарчдын хандалт авах өгөөш нь инфлүүнсэр эмэгтэйчүүд
Ам бүл гурван сая, зургаан зуун мянгуулаа билээ, бид. Хүн амын тоогоороо тэргүүлээгүй ч цахим хөгжил, хэрэглээгээрээ дэлхийд нүүр улайхааргүй, бүр толгой цохино гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн нь саяхан. Энэ мэдээж сайн. Цахим орчныг давуу тал болгож, ажил амьдалдаа зөв, ашигтайгаар эргүүлсэн хүн олон. Харин сөрөг тал нь монголчууд нийтээрээ нийлж нэгнээ цахим орчинд шүүмжилж, бүр “дүүжлэх” эмгэгтэй болсон шиг. Хаврын синдром гэдэг шиг сонгуулийн жилд эл эмгэг бүр газар авсныг хууль, хяналтын байгууллагын ажилтнууд тодотголоо.
2024-03-21
Сонгуулийн хуульд “боомилуулсан” жижиг намуудын шийдэл
Ирэх ням гараг бол нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх сүүлийн өдөр. Хэдэн нам, ямар эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ, тэд л ирэх сонгуульд оролцох боломжтой гэсэн үг. Уг нь нам, эвслүүд сонгуульд оролцох, эсэхээ ирэх сарын 26-28-ны хооронд илэрхийлнэ хэмээн хуульд заасан. Гэсэн атлаа сарын өмнө мөрийн хөтөлбөрөө өгсөн нь л эл шаардлагыг хангах болчхоод байна
2024-03-21
Хүүхэд золиосолж баярласаар байх уу
Тэгвэл саяхан Монгол цэргийн өдрийг эрчүүдийн баяр хэмээн далимдуулан нийтээрээ шахам тэмдэглэсэн. Энэ үедээ архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс хоёр ч хүүхдийг золиосолчхов. Нэг нь амиа алдаж, нөгөө нь үхэл, амьдралтай тэмцэн, эмчилгээ хийлгэж байна. Тодруулбал, Дархан-Уул аймгаас нийслэлд ирж цэргийн баяр тэмдэглэхээр явахдаа найзындаа ээж нь хүүхдээ үлдээсэн. Улмаар архи хэтрүүлэн хэрэглэж найзынхаа машинд унтаад өглөө нь хүүхдээ үлдээсэн айлд очиход нэг настай балчир нь гэрийн гадаа осгочихсон хэрэг Баянзүрх дүүрэгт энэ сарын 15-нд гарав.
2024-03-21
Түгжрэлийн золиосонд хөдөөнийхөн “шийтгүүлэх” нь
Цагаан сарын шинийн нэгэн өнгөрсөн сарын 10-нд тохиосон. Үндэсний баяртаа бэлдэх гээд иргэдийн анхаарал ид сарниж, дарга нарын үйлдлийг анзаарах сөхөөгүй болсон үед буюу өнгөрсөн сарын 8-нд, битүүний өмнөх өдөр нийслэлийн ИТХ-аар хэд хэдэн журам, тогтоол “бөөндөн”, нууцаар шахам баталсны дотор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэх тухай төсөл багтсан юм. Тэр дундаас хөдөөний иргэдийг ялгаварласан тогтоолыг онцолж анхаарсан хүн ч байсангүй, дарга нар ч дорвитой мэдээлэл өгөлгүй өнгөрсөн. Иргэдийн өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй шийдвэрийг хотын удирдлага сайн танилцуулалгүйгээр батлаад, хэрэгжүүлээд эхэлдгийн нэг жишээ нь энэ. Тиймээс орон нутгийн иргэдийн олонх нь хотод ирэхдээ “өртэй болох”-оо одоо ч мэдээгүй яваа гэдэгт эргэлзэхгүй байна.
2024-03-20