Түрийвчээ алдчихлаа. Автобусны мөнгөө цүнхнээсээ гаргаж өгчхөөд цахилгааныг нь татах гээд эргээд хартал алга болчхож. Таван секундийн дотор л авчихсан байна. Уг нь маш их болгоомжлоод, цүнхээ энгэртээ тэврээд явж байсан юм. Нүд ирмэхийн зуур л авчхаж. Мөнгийг нь аваад, түрийвчийг минь буцаагаад өгчихвөл ямар гоё вэ. Карт, үнэмлэх гээд бүх хэрэгтэй зүйл минь байсан юм сан. Би жирийн үед биедээ бэлэн мөнгө авч явдаггүй. Өнөөдөр Тэрэлж явах учраас их хэмжээний бэлэн мөнгө авсан юм, бүгдийг нь алдчихлаа. Мөнгөө нэг дор биш, энд тэнд хувааж хийдэг байж.
Бичлэг хийгээд явж байсан учраас анхаарал сарнисан байх. Ийм явдал тохиолдоогүй бол хэчнээн сайхан бэ. Байрныхаа төлбөрийг урьдчилаад өгчихсөн байсан нь аз. Гэхдээ энд хэрэглэх мөнгөгүй болчихлоо. Сэтгэл санаа тогтворгүй, өөртөө итгэх итгэл буураад онцгүй байна. Хэн нэгнийг гомдоовол, бусдад муу зүйл хийвэл тэр нь үйлийн үр болж заавал буцаж ирдэг гэдэг. Надад сэтгэлийн шарх өгсөн хүн үүнийхээ хариуг хэд дахин нугалж авна. Хүн зөв амьдрах хэрэгтэй. Ямар азаар автобусанд дамжиж суусан даруйдаа түрийвчээ алдсанаа мэдсэн юм.
Улаанбаатарт энэ оны эхээр ирсэн тэрбээр Горхи, Тэрэлжийн үзэсгэлэнт байгалийг үзэхээр Офицеруудын ордны автобусны буудлаас нийтийн тээвэрт дамжин суухдаа эд зүйлээ хулгайд алдаж, гэмт хэргийн хохирогч болсон байна. Түүний бодож төлөвл өсөн, энэ аяллаас хүлээж байсан бүх сайхан зүйлийг урт гарт хэтэвчтэй нь хамт аваад явчхаж. Мөнгө, бичиг баримтаа алдсанаас болж буудлаасаа түр хугацаанд (асуудлаа шийдтэл) гарах эрхгүй болсон залуу үйлийн үр, зөв амьдрах арга ухааны талаар ярьж буйгаас энэ үйл явдал түүнд хэр зэрэг хүндээр туссаныг ойлгож болно.
INHOTV хэмээх нэрээр “Youtube”-т контент бэлтгэдэг энэ залуу 213 мянган дагагчтай. Олон дагагчтай хүмүүст тус сувгаас олгодог “Silver button” шагналыг хэдийн хүртсэн нэгэн. Цахим орчинд нөлөө бүхий, өөрийн гэсэн үзэгчтэй контент бүтээгч гэсэн үг. Монголд ирсэн даруйдаа хэтэвчээ алдсан талаарх түүний блогийг гэхэд нэг сая гаруй хүн үзжээ. “Би сайн дурын ажлаар Монголд очиж байсан. Ийм гэж үнэхээр төсөөлсөнгүй”, “Монгол гэхээр л хар бараан зүйл сонсогддог боллоо” гэх нутаг нэгтнүүдийнх нь халаглал, “Бүх өндгөө хэзээ ч нэг сагсанд хийж болохгүй”, “Цүнхээ ардаа, хажуу талдаа үүрвэл хүнийх, өмнөө авбал минийх гэдэг. Тэгээд ч хамгаалж чадахгүй нөхц өлд бичиг баримтаа буудалдаа үлдээх хэрэгтэй” хэмээх архаг аялагчдын зөвлөгөө эл дүрс бичлэгийн доор хөвөрнө. Мөн буруу зүйл хийсэн хүмүүсийн өмнөөс уучлал эрж, энэ хорвоо дээр сайн нь муугаасаа хамаагүй олон гэдгийг учирлаж бичсэн монголчуудын сэтгэгдэл ч байлаа. Тэгвэл “Pink Ssung” хэмээх хаягтай юүтүбэр бүсг үй саяхан яг ийм байдлаар хохирчээ.
Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөл цагийн дүр төрхийг харахаар энэ сарын дундуур ирсэн тэрбээр мөн л автобусанд суухаасаа өмнө урт гартнуудад утсаа суйлуулчхаж. Үүнээс болж түүний аяллын төлөвлөгөө өөрчлөгдсөн, гэнэтийн үйл явдалд цочирдсоноос хэсэг хугацаанд “шок”-нд орсон талаар бүсгүй ярьжээ. Хасах 30 градусын хүйтэнд нүүдэлчдийн нутагт аялж, харзны хүйтэн усанд орон, хулгайд эд зүйлээ алдсан түүний адал явдалт контентыг 139 мянган хүн үзэж, 400 орчим сэтгэгдэл үлдээжээ. Юүтүбэр бүсгүй цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, автобусны буудлын ойролцоох камерыг шүүлгүүлснээр хэрэгтнүүдийн үйлдлийг ил болгожээ. Даанч тэд дүр төрхөө далдлах зорилгоор малгай өмсөж, нүдний шил зүүсэн байсан тул цаг алдалгүй олж тогтоож чадааг үй аж.
2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Солонгос, Хятад, Япон зэрэг нэг бүс нутгийн, шууд нислэг үйлдэх боломжтой орнуудын жуулчдыг нэмэгдүүлэх бодлого барьж буй манай улсын өнөөдрийн бодит байдал ийм байна. Халаасны хулгайчдад гар утас, түрийвчээ суйлуулснаас эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл зүйгээрээ хохирсон жуулчин энэ хоёроор тогтохг үй. Ойрын хугацаанд гэхэд Солонгосын таван юүтүбэр манай улсад халаасны хулгайн хохирогч болжээ. Монголд анх удаа ирсэн залуу хос “Нарантуул” худалдааны төвийн ойролцоо явж байгаад шинэ утсаа суйлуулсан гэнэ. Хотын төвтэй танилцахаар явж байсан нэгэн аялагч залуу автобусны буудлын ойролцоо түр амсхийхдээ утсаа алдчихаж. Контент бэлтгэдэг тулдаа өөрт тохиолдсон явдлаа ил болгосон нь эдгээр залуус болохоос хохирсноо бусдад зарлааг үй, холбогдох байгууллагад ч мэдэгдээг үй нь өчн өөн буй. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлснээр гадаадын иргэн бусдад эд зүйлээ хулгайлуулсан гэмт хэрэг өнгөрсөн онд 14 бүртгэгдсэн гэнэ. Үүний долоо нь аялал жуулчлалын зорилгоор Монголд ирсэн хүн байжээ. Энэ нь мөсөн уулын орой төдий, зөвхөн бүртгэгдсэн тоо гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэллээ. Онгоцны буудлаас эхлээд томоохон зочид буудал, зах, худалдааны төв, үйлчилгээний газар, автобусны буудал гээд жуулчид явдаг тогтсон маршрут бүхий газруудад халаасны хулгайчид үүрлэснийг аяллын компанийнхан, хөтөч нар мэддэг болж. Тэр ч бүү хэл, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь томоохон амралтын газар, Мэлхий хад зэрэг жуулчны хөл хөдөлгөөн ихтэй байршилд хулгайчид үүрлээд удаж буйг туршлагатай хөтөч нар хэлж байна. Ямар сайндаа л энэ зовлонг мэддэг хүм үүс нь “Ядаж жуулчдын гол маршрутад багтдаг газрууддаа цагдаагийнхныг эргүүлд гаргая” гэсэн санал хэлэх вэ дээ.
Энэ янзаараа бид зорилтот зах зээлээ болгоод буй орнуудаар тогтохгүй олон улсын хэмжээнд ч эл сул талаараа “алдарших” нь. Жуулчдын хувьд хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал. Үүнийг хангаж чадаагүй тохиолдолд аялагчид Монголыг эрсдэлтэй гэж үзэн дөлнө. Алдартай, олны танил хүмүүсийг урьж авчирч, маркетинг, сурталчилгаа хийгээд ч нэмэргүй. Өнгөрсөн оны зун манай улсад ирсэн БНСУ-ын алдартнуудын “нааш хөтөлсөн” жуулчдын урсгалд халаасны хулгайчид хэрхэн нөлөөлөхийг таашгүй. Жуулчид аяллын төлөвлөгөө, маршрутаа гаргахад хамгийн чухал хөтөч болдог зүйл нь бусдын сэтгэгдэл. Тиймээс ч “Нэг жуулчныг дахин ирүүлэх биш, түүнд эерэг сэтгэгдэл төрүүлэх замаар ойр дотнынх нь хүмүүсийг татах нь чухал” гэдэг. Техник, технологи үсрэнгүй хөгжсөн өнөө үед жуулчид цахим сүлжээгээр дамжуулан ихэнх мэдээллээ авч буй.
Аялагчид хохирсон, гэмт хэрэгт өртсөн талаарх бараан мэдээ нийгмийн сүлжээгээр дамжин олон улсад хөвдний түймэр шиг л хурдтай тархдаг. Манай улсад ирсэн франц эмэгтэйг морин аяллын үеэр хөтөч нь хүчирхийлсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн онд цахим орчинд сенсац тарьсан. Энэ болгон жуулчдын сонголт, шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Тиймээс бид хаана, хаанаа хариуцлагатай байх шаардлага тулгарлаа. Шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуульд жуулчны аюулгүй байдалтай холбоотой тусгай бүлэг бий. Үүнд “Монгол Улсын нутаг дэвсгэрт жуулчны аюулгүй байдлыг цагдаагийн болон аялал жуулчлалын байгууллага хангана”, “Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жуулчинд учирч болзошгүй аюул, халдварт өвчин, тахал болон зорчиход аюултай газар, байршлын жагсаалтыг гарган аялал жуулчлалын байгууллага, жуулчинд мэдээлэх бөгөөд өөрийн цахим хуудсанд тухай бүр байршуулах үүрэгтэй”, “Жуулчин аяллын явцад эрсдэлт нөхц өлд орсон, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, албадлагын арга хэмжээ авхуулсан тохиолдолд аялал жуулчлалын байгууллага тухайн хэрэг, зөрчлийг боломжит, богино хугацаанд шийдвэрл үүлэх арга хэмжээг авч ажиллана” гэсэн чухал заалтууд тусгасан ч бодит байдалд туйлын хангалтг үй хэрэгжиж байна. Өнгөрсөн оны зун “Монголд зочлох жил” санаачилга, “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 150 гаруй залуусыг ажиллуулж, гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлсэн. Жуулчны улирал юу юугүй хаяанд ирээд буй энэ үед ч ийм арга хэмжээ идэвхтэй хэрэгж үүлэх шаардлагатай байна.
БОАЖЯ, аяллын компаниуд болзошгүй эрсдэлээс сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээж, жуулчдаа хамгаалах хэрэгтэй. Яг ийм тохиолдолд “Улсын маань нэр хүнд уналаа”, “Монголчуудын нэрийг муугаар гаргалаа” хэмээн нэгнийгээ өрөвдөн хаацайлж, явцуу эрх ашиг ярихын оронд ийм зөрчил дутагдал дахиж гаргахгүй байх тал дээр илүү анхаарах ёстой. Аялал жуулчлалыг эдийн засгийн тэрг үүлэх салбар болгож хөгжүүлэх амбицтай, ирэх жилүүдэд саяас давсан тооны аялагч хүлээж авах том зорилт дэвшүүлсний хувьд бид жуулчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, эрсдэлд оруулахгүй байхад анхаарах нь эн тэргүүний ажил юм. 2023 онд Монгол Улс түүхэндээ байгаагүй олон буюу 651 мянга гаруй жуулчин хүлээж авсан. Үүний 23 хувь (105 125) нь солонгос аялагч байв. Тус улсаас Монголд ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээг хоёр орны Засгийн газар үе шаттай хэрэгжүүлсний дүнд солонгос жуулчны тоо өнгөрсөн онд мөн л түүхэнд байгаагүйгээр өссөн нь энэ. Харин цаашид хэрхэх вэ гэдэг нь бүрхэг. Урьж авчирсан жуулчдыг чинь урт гартнууд хашраагаад дууслаа.