А.ЭНХТУЛГА: Тамирчны карьераа эрт өндөрлүүлсэн гэж боддоггүй
ОУХМ А.Энхтулга спортын гимнастикийн дасгалжуулагчаар ажиллаад хоёр жил болж буй. Тэрбээр шавь нараа бэлтгэл хийлгэхийн зэрэгцээ өөрөө ч тэмцээнд өрсөлддөг. Түүнд олон улсын болон Азийн АШТ, Азийн наадам, ДАШТ гээд оролцоогүй тэмцээн ховор. Тухайлбал, ОХУ-ын Благовещенск хотод 2017 онд зохион байгуулсан спортын гимнастикийн олон улсын тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд түрүүлж байв. Тэгвэл ХБНГУ-ын Штутгарт хотод 2019 онд зохион байгуулсан насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ-д ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьжээ. Насанд хүрэгчдийн УАШТ болон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс жил бүр медаль хүртдэг тэрбээр ОХУ-ын Москва дахь “Динамо” клубт Монголын гимнастикийн холбооны спортын гимнастикийн эрэгтэйчүүдийн багийг хамтарсан бэлтгэл хийлгэж, “Воронин цом-2022” олон улсын тэмцээнд амжилттай сойсон юм. Мөн өнгөрсөн жил Азербайжаны Баку хотыг зорьж, насанд хүрэгчид болон өсвөр үеийн тамирчдыг бэлтгэл хийлгэсэн билээ
2024-03-12
С.ТУЯАЦЭЦЭГ: Залуус амжилтаас минь урам авч, зорилгынхоо төлөө тэмүүлдэг болсонд баярладаг
“Хос гийр” клубийн тамирчин С.Туяацэцэгийг туухайгаар (гийр) хижээл насандаа хичээллэхэд нь хүмүүс амжилт гаргана гэж огт төсөөлөөгүй гэдэг. Түүнийг алдрын тавцанд зогсоход хүсэл сонирхол, хичээл зүтгэл нь багагүй нөлөөлжээ. Казахстаны Нур-Султан хотод 2022 онд болсон туухай өргөлтийн Ази тивийн АШТ-д өрсөлдөн, 57 кг-ын жинд хоёр төрөлд дээд амжилт тогтоон, хошой алтан медальтай ирж байв. Түүнээс хоёр жилийн дараа Узбекистаны Хива хотод зохион байгуулсан ДАШТ-ээс аваргын цом гардаж, шилдгүүдийн эгнээнд жагссан юм. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний сонирхогчдын ангилалд оролцож, спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр өдгөө Монголын гийрчдээс мэргэжлийн ангиллын анхны эмэгтэй тамирчин болжээ.
2024-03-11
М.ӨЛЗИЙБАТ: Газрын тос олборлож буй нь газар хөдлөхөд нөлөөлж байна
Монголын нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 39 950 газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний хүчтэй нь 100 байлаа. Улаанбаатар хот орчмын бүс нутагт газар 915 удаа хөдөлсөн. Тэдгээрийн дотор гурваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрөв байна. Нэг жилд дунджаар 200- 400 мянган газар хөдлөлт бүртгэгддэг. Сард 200 орчим удаа газар хөдөлдөг. Хамгийн сүүлийн хүчтэй газар хөдлөлт Архангай аймгийн Ихтамир сумд бүртгэгдлээ.
2024-03-11
“Биднийг хоорондоо барилдахад аав, ээж үзэж чаддаггүй”
“Арслан” клубийн тамирчин, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 5В ангийн сурагч, М.Хөлгөнүтэй, М.Билгүнүтэй нар ихэр ах дүүс. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлагад тэд жүдогоор хичээллээд нэг жил зургаан сар болохдоо олон тэмцээнд оролцож, амжилт гаргажээ. Тэднийг “Шинэ танил” буландаа зочноор урьж ярилцахаар бэлтгэл хийж буй Спортын төв ордныг зорьсон юм.
2024-03-07
Б.ТЭРБИШ: Халтиргаа гулгааг арилгахад зориулсан давс, бодис нийлүүлэх явц гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй
Өвөл болоход замын халтиргаа, гулгаа нийслэлчүүдийг бухимдуулдаг. Уг нь нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, халтиргаа, гулгааг арилгахад зориулсан бодис, элс, давс авдаг ч өнгөрсөн өвөл замын гадаргуу мөстсөнийг иргэд мартаагүй. Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас эдгээр бодисыг худалдан авах тендер, нийлүүлэгч тал чанартай бараа нийлүүлсэн, эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиштэй ярилцлаа.
2024-03-07
Б.ӨНӨРЗУЛ: Би уран бүтээлч болох замаа олж харсан, түүгээрээ итгэлтэй алхана
БНФУ-ын Версалийн хааны дуурийн театрт “La Vie en Rose” буюу “Сарнайн өнгөтэй амьдрал” дууг Пиафын хоолойгоор хоногшин цуурайтдаг, Парис хотын зүрх сэтгэл болсон газар дуулсан нэгэн миний өмнө сууж байна. Түүнийг хоёр жилийн өмнө “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн тайзнаа уншигч та харсан болов уу. Түүнчлэн “Universe best songs” шоуны оролцогч, “UBS music” нэвтрүүлгийн хөтлөгч байснаар нь ч мэдэж магадгүй юм. Жазз хөгжимд дуртай уншигчид түүнийг “Fat cat jazz club”- ийн “хатагтай” байснаар нь андахгүй
2024-03-07
Малын хулгайчдын зүрхэнд шар ус хуруулж байсан эрүүгийн төлөөлөгч Б.Ганширэм
Цагдаагийн байгууллагын үе үеийн алба хаагчид ард иргэдийн амгалангийн манаанд зогсож, гарсан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох үүргээ ямар ч үед биелүүлсээр ирсэн. Тийм нэгэн хүний түүхийг энд өгүүлье. Түүнийг Буриадын Ганширэм гэнэ. Чөлөөнд байгаа цагдаагийн хошууч цолтой нэгэн. Олон “сайн эр” түүнд “чихдүүлж”, аавын хаалга татсан байдаг аж
2024-03-06
Ж.АНУДАРЬ: Алтан медаль хүртэх сайхан ч аваргаа хамгаалах амаргүй санагддаг
Хан-Уул дүүргийн шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Ж.Анударь жүдогоор хичээллээд найман жил болж буй. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Б.Саранзаяа нарын удирдлагад бэлтгэл базааж, дотоод, гадаадын тэмцээнд хүч сорин амжилт гаргах болсон. УАШТ-ий иж бүрэн медальтай түүний хувьд хилийн дээс алхсан анхны томоохон өрсөлдөөн нь Тайланд улсад 2022 онд зохион байгуулсан Ази тивийн АШТ
2024-03-05
Б.АЛТАНЦЭЦЭГ: Багийнхаа тоглогчдын хурд, ухаанд анхаарал хандуулдаг
Монголын хөл бөмбөгийн холбоо Азийн хөл бөмбөгийн холбоотой хамтран А зэрэглэлтэй дасгалжуулагчийн сургалт хоёр дахь удаагаа зохион байгуулж, шалгалтад тэнцсэн есөн дасгалжуулагчид диплом, сертификат гардуулсан юм. Тэднээс “Хад” клубийн эмэгтэйчүүдийн багийн тоглогч Б.Алтанцэцэг Азийн хөл бөмбөгийн холбооны A зэрэглэлтэй Монголын анхны эмэгтэй дасгалжуулагч болсон билээ.
2024-03-04
Ц.ЦОЛМОНБУД: “Ла ла лэнд” бүтээлийг балетын хэлбэрээр анх удаа тоглоно
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ирэх сарын 10-нд “Ла ла лэнд” энтертайнмент балетын жүжгийг “Корпорэйт конвэшн центр”-т толилуулах гэж буй юм. Тус бүтээлийг Монголд анх удаа балетын хэлбэрт хувирган хүргэж буйгаараа онцлог аж. Энэ тухай “Элит” балет компанийн үүсгэн байгуулагч, балетмейстер Ц.Цолмонбудтай цөөн хором ярилцлаа.
2024-02-28
Н.СЭЛЭНГЭ: ДАШТ-ий үед аавын хэлсэн үг айдсыг минь ор мөргүй арилгасан
Олон улсын уулчдын холбооноос Канадын Эдмонтон хотод мөсөнд авиралтын ДАШТ-ийг энэ сарын 16-18-нд зохион байгуулахад манайхан оролцож, 16 орны 94 тамирчинтай өрсөлдөж, дэлхийд чансаагаар тэргүүн байрт жагссан. Тэднээс “Сутайн бор” клубийн тамирчин, ах, дүүс болох ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Н.Сэлэнгэ нар хурдны төрөлд мөнгө, хүрэл медаль зүүж, дэлхийд данстай шилдгүүдийн эгнээнд хүч түрэн орсон юм. Яг тэр мөчөөс эхлэн олон улсын холбоод болон өрсөлдөгч тамирчид нь манайхны бэлтгэл хийдэг хана, орчин нөхцөл, ур чадвар, туршлагыг сонирхон судалж, хамтарсан бэлтгэл хийх санал тавих болсон байна. Н.Сэлэнгэ БНСУ-ын Чонсон хотод сарын өмнө болсон “Дэлхийн цом” тэмцээнд медалиас атгаад л алдаж байлаа. Тэгвэл түүний гаргасан энэ удаагийн амжилт мөсөнд авиралт, спорт авиралтаар дурлаж хичээллэдэг охидод урам өгсөн юм
2024-02-27
Ц.БЯМБАЖАВ: Шалтаг хайдаг хүн хэзээ ч амжилт гаргадаггүй
Түүнчлэн “Гуанжоу-2010”, “Инчон-2014” Азийн наадам, “Лондон-2017”, “Доха-2019” “Ороген-2022, “Будапешт-2023” ДАШТ-д уралдаж, “Рио-2016”, “Токио-2020” зуны олимпын наадамд улсаа төлөөлж өрсөлдсөн. “Чиндао-2017” олон улсын марафонд түрүүлж, тэр жилээ БНХАУ-ын Гуандун мужийн Дунгуан хотод болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн. “Улаанбаатар” олон улсын марафоноос иж бүрэн медаль гардаж, Японд 2019 онд зохион байгуулсан “KIX Senshu” олон улсын марафонд аваргаар шалгарсан түүнийг зочноор урьж ярилцлаа.
2024-02-26
Н.СҮНЖИДМАА: Уран бүтээлчид зохиолчийн эрхээ хамгаалахын тулд гэрээ байгуулж хэвших нь зүйтэй
Тодруулбал, гитарчин Өөжгий нэрээрээ олонд танигдсан уран бүтээлч Д.Өлзий-Орших зохиосон дуунуудаа зөвшөөрөлгүйгээр дуулуулахгүйгээ мэдэгдсэнийг зарим иргэн талархан хүлээн авсан бол нэг хэсэг нь дургүйцлээ илэрхийлж байлаа. Эл үйл явдал биднийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар луу хөтөлсөн юм. Оюуны бүтээлийн хулгайг цэгцлэх талаар бид байнга ярьсаар ирсэн ч бодит байдалд төдийлөн өөрчлөгдөхгүй байна. Үүний учир шалтгаан болон одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийн талаар тус агентлагийн Зохиогчийн эрхийн газрын дарга Н.Сүнжидмаатай ярилцлаа.
2024-02-26
Б.ЗОЛЗАЯА: Усан спортоор хичээллэж, амьсгалын дасгал хийснээр уушгиа хамгаална
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Уушги судлалын тасгийн эмч, анагаах ухааны магистр Б.Золзаяатай ярилцлаа. Манай улс агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг. Өөрөөр хэлбэл, бид бохирдол маш өндөртэй бүсэд амьдарч буй. Тиймээс агаарын бохирдол нь бидний амьсгалын замын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлж, өвчлүүлж буйг түүнээс лавлалаа. Мөн хувь хүн бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах, цаашлаад утаанд хордсон уушгиа яаж эрүүлжүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл авахыг зорьсон юм
2024-02-23
Б.ТАМИР: Хөвгүүдийн хөтөлбөр хэрэгжүүлье гэвэл бид хамтран ажиллахад бэлэн
Манай улсын эцэг, эхчүүд охид, хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлэхдээ ялгаатай хандсан хэвээр байна. Түүнчлэн нийгэм дэх жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтад эмэгтэйчүүд л өртдөг мэт ойлгон эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг шоолж, элдэвлэсээр өнгөрөөдөг. Үүнээс улбаалан охид, хөвгүүдэд боловсрол, сэтгэл зүй, амьдралын чанарын асар том ялгаатай байдал үүсээд буй. Ийм байдлыг өөрчлөх зорилгоор“Лантуун дохио” ТББ 2021 оноос эхлэн “12 06 хөвгүүдийн хөтөлбөр”-ийг санаачлан, тогтмол хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн талаар“Лантуун дохио”-гийн ерөнхий менежер Б.Тамиртай ярилцлаа.
2024-02-22
Ч.БАЯРМАА: Бөхөнгийн цөм популяцыг устахаас сэргийлэхийн тулд түүхэн тархцынх нь хүрээнд сэргээн нутагшуулах хэрэгтэй
Узбекистан улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурал (CMS COP14)-ын бөхөн хамгааллын салбар хуралдаанд бусад судлаач, албаны хүний хамт эх орноо төлөөлөн оролцоод ирсэн, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич, МУИС-ийн экологийн хөтөлбөрийн магистрант Ч.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр уг олон улсын хурлын үеэр Бөхөн хамгаалах холбоо (Saiga conservation alliance)-ны нэрэмжит грантын эзэн болсон юм.
2024-02-22
У.БАТ-ЭРДЭНЭ: Уралдааны шилдгүүдийг дэлхийн нэр хүндтэй сургууль, театруудад урьдаг
Улаанбаатарт ирэх дөрөвдүгээр сарын 22-29- нд дэлхийн бүжгийн урлагийн жинхэнэ одод чуулах онцгой сайхан үйл явдал болох нь. Тодруулбал, Монголын нэгэн нэрийн хуудас болсон балетчин У.Бат-Эрдэнийн нэрэмжит “World ballet and dance grand prix Mongolia” (Дэлхийн балет ба бүжгийн гран при) уралдааныг зохион байгуулна. 80 гаруй жилийн түүхтэй Пермийн балетын сургуулийг 1989 онд төгссөн, Москвагийн Их театрын прима буюу тэргүүн гоцлооч байсан тэрбээр Америкийн Нью-Йорк хотод балетын багшаар ажиллахын зэрэгцээ ЮНЕСКО-гийн харьяа “World ballet grand prix” олон улсын байгууллагын уран сайхны удирдагч юм
2024-02-21