Албан бус эдийн засгийг албажуулах төслийг эхлүүллээ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй Албан бус эдийн засгийг албажуулах төслийн нээлт боллоо. Төслийг ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, МАОЭНХ-ны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар нээж үг хэлжээ.
2023-09-28
“ЭТТ бонд”-ын IV транчийн бондыг эргүүлэн худалдан авна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны есдүгээр сарын 13-ны 16 тоот тогтоолыг баталжээ. Тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжсан “ЭТТ Бонд”-ын IV транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 766,182 /долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян хоёр/ ширхэг бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ.
2023-09-28
Төмөр замын тээврийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ
өмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн долдугаар сарын 7-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжинэ. Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүсжээ.
2023-09-28
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн явцын тайлантай танилцжээ
Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г аравдугаар сард Засгийн газрын хуралдаанд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсний дагуу тайлангийн эхний хувилбарыг УУХҮЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүд болон бодлогын газруудад танилцууллаа.
2023-09-28
Дорнодоос алт олборлож, химийн бодис ашиглан угаасан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв
Ингэхдээ Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус хадгалж байснаа хэрэглэсэн гэнэ. Шинжээчдийн дүгнэснээр дээрх хүмүүс байгаль орчинд 20 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хохирол учруулсан юм байна. Тиймээс эл гурван хүнд Эрүүгийн хуулийн 24.2-1-ийн “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан”, 24.3-1 дэх хэсгийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.
2023-09-28
Мөрөнгийн Нарны цахилгаан станцыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц баригдаж буй. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ.
2023-09-27
Чойбалсан чиглэлийн авто замын санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгана
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2021 онд 43.6 их наяд төгрөг байсан бол энэ онд 62.4 болсон, ирэх онд 74 их наяд төгрөг байхаар төсөөлж буй аж. ДНБ ийнхүү өссөн нь “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг хэрэгжүүлсний үр дүн гэж үзжээ. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилд Монгол Улс экспортын таван төмөр зам, гурван коридортой болно. Ингэснээр зөвхөн баялгаа гадагш гаргах биш, олон улсын ачаа тээврээс мөнгө олох боломж бүрдэх юм. Дорнод аймаг Боомтын сэргэлтийн зүүн коридор учир төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аймгаас анхаарч ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд тэмдэглэсэн.
2023-09-27
Гараанаас гарах, эсэх нь тодорхойгүй газрын ховор элементийн төсөл
Дэлхийн хөгжил хурдсаж, техник, технологийн ололт амжилт хүн төрөлхтнийг гайхуулах нь сараар биш, өдрөөр хэмжигдэх боллоо. Хөгжил дэвшил, технологийн үсрэнгүй шийдэл бүрийн ард түүнийг бүтээн бий болгох материал, түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийн зах зээл тэлж, өрсөлдөөн ширүүсэж байдаг. Өөрөөр хэлбэл, улс орнууд хөгжин цэцэглэх тусам чухал ашигт малтмал буюу газрын ховор элемент “моод”-нд орж, ийм металлын нийлүүлэгчдийг эрж хайн, түншлэх, хамтран ажиллахыг бүгд эрмэлзэх болов. Дэлхий нийтэд одоогоор газрын ховор элементийн 120 сая тоннын нөөцтэй, манай улсад үүнээс гурван сая нь байгаагэсэн урьдчилсан тооцоо бий.
2023-09-27
Ноолуурын ашиг шимийг чанаржуулах төслийг үргэлжлүүлэх хүсэлт гаргажээ
Уулзалтаар Монголын Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран "Генийн едитинг технологиор ямааны ноолууран ашиг шимийг чанаржуулах" туршилтын төслийг 2021 оноос эхлэн 2023 оны 3-р сар хүртэл хугацаанд хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрснийг онцоллоо.
2023-09-27
Төмс, хүнсний ногооны 40 хувийг хураажээ
Ургац хураалтын явцыг энэ сарын 25-ны байдлаар гаргаснаа ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээлэв. Уржигдрын байдлаар 19.2 мянган га-гаас 26 мянган тонн үр тариа, үүнээс 14.2 мянган га-гаас 23.7 мянган тонн улаан буудай, 7.3 мянган га-гаас 62.3 мянган тонн төмс хураан авсан байна. Мөн 5.4 мянган га-гаас 64.4 мянган тонн хүнсний ногоо, 7.1 мянган га-гаас 15.3 мянган тонн тэжээлийн, 5.7 мянган га-гаас 2.1 мянган тонн тосны ургамал хурааж авсан дүн гарчээ. Улмаар төмсний 39.8, хүнсний ногооны 40.1 хувийг хураагаад буй аж.
2023-09-27
2024 онд хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих замаар эдийн засгаа тэлнэ
асгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
2023-09-26