Унци алтны ханш 2049 ам.долларт хүрэв
Сүүлийн хоёр сарын хугацаанд ам.долларын ханш анх удаа долоо хоног дараалан суларсан бол найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог алтны дээшлэв. Тодруулбал, шар металлын ханш өнгөрсөн долоо хоногт 1.4 хувиар өссөнийг “Reuters” уламжиллаа. Мөн эл таваарын фьючерс аасан гарагт 0.9 хувиар нэмэгдсэнээр унци нь 2049.4 ам.доллартой тэнцжээ
2024-02-26
Гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо
Тогтвортой хөгжлөөр манлайлж ажилладгийн хувьд ХААН Банк цаасны хэрэглээг бууруулах зорилт тавьж, байгаль орчинд ээлтэй дижитал, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгосоор ирсэн билээ. Тэгвэл энэ удаа бид үйл ажиллагаандаа DigiPOS үйлчилгээг нэвтрүүлснээр цаасны хэрэглээг бүрэн халахад дахин нэг алхам ойртлоо.
2024-02-26
10 000 залууг сургалтад хамруулахад БНХАУ-ын “Зунхуа” нийгэмлэг дэмжлэг үзүүлэх нь
МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын “Зунхуа” нийгэмлэгийн дэд тэргүүн бөгөөд Монгол дахь Харбин хотын Хар мөрөн мужийн тэргүүн Цао Дэвэн нар өнгөрсөн баасан гарагт уулзаж, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцжээ. Энэ үеэр ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, эл чиглэлийн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын форум хамтран зохион байгуулах тухай ярилцсан аж. МҮХАҮТ-аас 10 000 залууг бизнесийн сургалтын хөтөлбөрт хамруулахаар болсон
2024-02-26
Мал, амьтдын даатгалын нөхөн төлбөр өсжээ
Даатгалын хураамжийн орлого 2023 онд 392 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өссөн байна. Нийт даатгалын хураамжийн орлогын 87.2 хувийг сайн дурын даатгал, 12 хувийг албан журмын даатгал, 0.8 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа аж.
2024-02-26
“Орано”-той хийж буй хэлэлцээг эцэслэх хугацаа хойшилж магадгүй гэв
Францын Засгийн газар 89.99 хувийг нь эзэмшдэг, ураны үйлдвэрлэлээр дэлхийн топ гурвын нэгт ордог “Орано” групптэй хамтран ажиллаж, Зөөвч-Овоогийн ордоос бүтээгдэхүүн олборлох хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны эцэст байгуулахаар ажиллаж буй тухай өмнө нь мэдээлж байв. Мөн 2024-2027 онд бэлтгэл ажлыг ханган, 2028-2060 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2061-2070 онд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн гэж байлаа.
2024-02-26
“Хүрээ Майдар” дурсгалын зоос гаргав
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Төвбанк, Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоос үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Энэ нь бурхан шашны сэдэвт хамаарах бөгөөд нэг унци буюу 31.3 грамм жинтэй, 38.61 мм-ийн диаметртэй, “ultra high relief” технологиор үйлдвэрлэсэн мөнгөн зоос аж
2024-02-23
Уул уурхайн салбарынхан улс төрийн нам, хүчнүүдэд хандаж уриалга гаргав
Монголын уул уурхайн үндэсний ассоциацын 2024 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган өчигдөр болж, өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан, энэ оны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталжээ. Мөн 2024 онд УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан эрдэс баялгийн салбарынхны зүгээс улс төрийн нам, хүчнүүдэд хандан уриалга гаргахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, сонгуулийн жилийн улс төрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд эдийн засгийн тулгуур салбарыг “оноо авах” зорилго, сэдлээр ашиглах, тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлөх аливаа үйлдлээс татгалзаж, улс орны нийтлэг эрх ашгаа мартахгүй байхыг уриалав
2024-02-23
“Хангад эксплорэйшн” компани нүүрс экспортын чиглэлд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ
Баруун нарангийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Хангад эксплорэйшн” компани “Jiayou international logistics” групптэй нүүрс экспортын чиглэлд хамтрахаар болжээ. Талууд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хамтарсан компани байгуулах бөгөөд үүнд зориулан “Jiayou international logistics”-ээс 88.8 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон аж. Ингэснээр дээрх уурхайгаас өмнөд хөрш рүү ирэх 5-10 жилийн хугацаанд нийт 17.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортлохыг зорих гэнэ
2024-02-23
Хувьцаат компаниудын ногдол ашиг 22.35 хувиар өсжээ
2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлжээ. Үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах юм.
2024-02-22
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
ХААН Банканд шаардлагатай “Oracle” лицензүүдийг сунгах, нэмэлт лиценз нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчийг сонгоно
2024-02-22
Хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллах нь
ЭЗХЯ-ны харьяа Хөрөнгө оруулалт, худалдааны газар, МҮХАҮТ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Ингэснээр хөрөнгө оруулалт, худалдаа, нэн ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх, мэдээллийн систем бий болгох, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Тодруулбал, талууд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлийн бүх төрлийн мэдээллээр хангах нэг цэгийн нэгдсэн үйлчилгээ нэвтрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, гомдлыг нь шийдвэрлэх тогтолцоо, үйл явцыг тодорхой болгох, сайжруулахад анхаарах аж
2024-02-22
Банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгана
Банкны тухай хуульд 2021 онд өөрчлөлт оруулж, “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” хэмээн заасан. Уг шаардлагыг банкууд өнгөрсөн онд багтаан хангах ёстой гэсэн зохицуулалт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд бий. Үүний дагуу системдээ нөлөө бүхий банкууд 5-11.6, “Богд” банк 20 хувийн хувьцааг олон нийтэд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжээд буй
2024-02-22
Үндэсний ажил, мэргэжлийн ангилалд зарц бараа бологч гэх үг нэмсэн үү
Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт буюу ҮАМАТ-08 гэсэн баримт бичгийг үндэсний хэмжээнд мөрддөг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталж, нэмэлт, өөрчлөлт оруулдаг эл тодорхойлолтод саяхан зарц, бараа бологч гэдэг ажил оруулж ирлээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн даатгалын тайлангийн системийг бас шинэчилсэн юм байна. Гэтэл уг систем дэх ажил, мэргэжлийнх нь жагсаалтад феодалын үеийн зарц хэмээх үг оруулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлж, шүүмжлэлийн бай боллоо
2024-02-22
Хувьцаат компаниудын олгох ногдол ашгийн хэмжээ 535.1 тэрбумд хүрэв
Компанийн тухай хуулийн 46.5-д зааснаар хувьцаат компанийн ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах, эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Эл хуульд тусгасан хугацаа дуусгавар болсон буюу уржигдрын байдлаар 60 гаруй хувьцаат компаниас дээрх шийдвэрийг хэрхэн гаргаснаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгджээ. Тэдгээрийн 39 нь 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Эргэн сануулахад, хувьцаат компаниуд 2019 онд 112.1, дараа жил нь 132.7, 2021 онд 110.5, 2022 онд 150.8, өнгөрсөн онд 303.07 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж байсан юм
2024-02-22
Нийслэлийн төсвийн тодотголыг маргааш хэлэлцэнэ
Улаанбаатар хотын 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төсөл болон түүнийг дагалдуулан оруулж ирсэн бусад асуудлыг нийслэлийн ИТХ-ын маргаашийн ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Уг хуралдаанаар төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийнэ. Төсвийг тодотгох болсон гол шалтгаан нь Улаанбаатарт метро барих хөрөнгийг нэмж тусгахтай холбоотой юм. Тухайлбал, өмнө нь нийслэлийн төсвөөс зөвхөн метроны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах хөрөнгийг гаргаж, барих зардлыг Засгийн газраас шийднэ хэмээж байв
2024-02-22