Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

Олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулна

Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд
2024-01-11

 Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 24.43 тэрбум ам.долларт хүрчээ 

Монгол Улсын гадаад худалдааны 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийн статистикийг гаргаснаа Гаалийн ерөнхий газар өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн жил манай улс 160 оронтой худалдаа хийж, бараа эргэлт 24.43 тэрбум ам.доллар болж, 2022 оны мөн үеийнхээс 3.19 тэрбумаар буюу 15 хувиар өсжээ. Экспортын дүн импортынхоос 5.93 тэрбум “ногоон”-оор давсан байна. 
2024-01-10

Дизелийн түлшний 75 000, АИ-92 шатахууны 30 000 тоннын нөөцтэй байжээ 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар дизелийн түлшний 75, АИ-92 шатахууны 30 мянган тоннын нөөцтэй байсныг АМГТГ-аас мэдээлэв. Мөн хойд хөршийн үйлдвэрээс 14 340 тонн АИ-92 бензин ачсан бөгөөд нутаг дэвсгэр дээр нь тээвэрлэж буй гэнэ. Түүнчлэн манай улсын нутаг дэвсгэр дээр 163 вагон АИ-92 тээвэрлэж байгааг дурдлаа. Үүнээс гадна ОХУ-аас 30 060, өмнөд хөршөөс 2520 тонн дизель түлш тээвэрлэн авчирч байгаа төдийгүй Монголын нутаг дэвсгэр дээр 2840 тонныг зөөж буйг мэдээлээд, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн гэв. 
2024-01-08

Зүүн бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр 50МВт-аар нэмэгдэнэ

“Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг 50 мегаватт /МВт/-аар өргөтгөх төслийн барилга угсралт 90 гаруй хувьтай байна. Үлдсэн ажлыг 2024 оны I улиралд багтаан дуусгаж, сүлжээнд залгахаар төлөвлөгөө гарагжээ.
2024-01-08

Тяньжин-Эрээн-Замын-Үүд чиглэлийн гал тэрэгний тоог нэмэгдүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга П.Солонго нар нэгдүгээр сарын 5-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2024-01-08

Гаалийн хяналтын бүсүүдэд чингэлэг бөөгнөрч, дараагийн ачааг хүлээн авах талбайгүй боллоо

Улаанбаатар хотод нийт 11 гаалийн хяналтын бүс бий. Эдгээр бүсүүд 3500 чингэлэг нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Гэвч Тяньжин боомтоос татан авсан нийт чингэлэг Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсийн хүчин чадлыг давж, хүндрэл учруулж эхэллээ.
2024-01-05

Тяньжин боомтоос чингэлэг 9-12 хоногт тээвэрлэгдэж байна

Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээ хүргэж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 77 галт тэрэг гарчээ.
2024-01-03

Тяньжин боомтод 2850 чингэлэг хүлээгдэж байна

Арванхоёрдугаар сарын 1- 25-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 64 галт тэрэг гарчээ.
2023-12-28

 Иргэд ШТС-уудын гадаа дугаарлаад 20 хонов 

Энэ талаар АМГТГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Шатахууныг хангалттай хэмжээгээр татан авсан. Иргэдэд хязгаарлалтгүйгээр өгч байгаа” гэв. Импортоор хэдий хэмжээний шатахуун татан авч буй талаар тус газрын Газрын тосны бодлогын хэлтсийнхнээс нь лавлах гэсэн боловч мэдээлэл авч чадсангүй. Хэдийгээр УУХҮЯ, АМГТГ- ынхан “ОХУ, БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн хэвийн импортолж байгаа” гэж мэдээлж буй ч бодит байдал дээр юу ч өөрчлөгдсөнгүй, иргэд ШТС-уудын гадаа “уяа”-тай хэвээр л байна. 
2023-12-27

 Эрчим хүчний салбар нийгмийн хөгжлийг чөдөрлөх үү 

Бид ёстой л хүртэх ёстойгоо хүртэж, өвлийн хүйтнийг давах гэж хөгөө чирч байна. Эрчим хүчний салбарт хямрал нүүрлэж, нийслэл, орон нутаг дахь айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг өдөр бүр хэсэгчлэн хязгаарлаж буй нь ихээхэн хүндрэл учруулах болсон учраас ийн хэлэв. “Эрчим хүчний систем чадлын дутагдалд орсон тул таны цахилгааныг түр хязгаарласан байна. Хэрэглэгч та хүлээцтэй хандана уу” гэсэн мессеж ирвэл нээрэн л хүлээцтэй хандаж сурч байх шиг, монголчууд. Бүр ийм мессеж ч ирүүлэлгүйгээр шууд таслахад ч дасах нь. Ямар сайндаа шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад нь цахилгаан тасарсан ч харанхуйд хоолой нийлүүлэн дуулж суух вэ. Хэн нэгэнтэй дүрсээ харж дуудлага хийж байхад нэгийнх нь гэрт цахилгаангүй болоход “Арай л ойрхон таслаад байна уу” гэсхийсэн шиг сууж байх жишээтэй. 
2023-12-26

Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайрга, дайргыг 5000 дахин хямдрууллаа

Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайрга, дайргыг 5000 дахин хямдрууллаа.
2023-12-25

Эрчим хүчний оргил ачаалал 1636 МВт-д хүрчээ

Эрчим хүчний системийн 2023.12.15-наас 2023.12.21-ний өдрийн 7 хоногийн статистикаас харвал хамгийн их оргил ачаалал 2023.12.20-ны өдрийн 19.00 цагт 1636 МВт хүрчээ.
2023-12-24

Зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, боомтын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ

НХАУ-ын Бээжин хотноо Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгаар “Монгол Улсын зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, боомтын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг танилцуулах Монгол-Хятадын хамтарсан хурал”-ыг “Монголын төмөр зам” ТӨХК хамтран зохион байгууллаа.
2023-12-24

ДЦС-4-ийн генераторуудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн ч бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна

2019-2020 онуудад “ДЦС-4” ТӨХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр 1-4 дүгээр генераторуудын хүчин чадлыг 89 МВт-аар нэмэгдүүлсэн боловч генераторууд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Тиймээс өнөөдөр ажиллаж буй нийт 8 зуухад өвлийн их ачааллын үед гэмтэл, доголдол гарсан тохиолдолд нөөцгүй, сэлгэн ажиллах боломжгүй бүх чадлаа шавхаж байгаа юм.
2023-12-23

АНУ-д нисэхийн чиглэлээр 16 мэргэжилтэн бэлтгэнэ

Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт АНУ-аас манай улсад суугаа элчин сайд Ричард Буангантай уулзалт хийж, тус улс руу үйлдэх шууд нислэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр санал солилцлоо.
2023-12-21

Тяньжин боомтод 3350 чингэлэг хүлээгдэж байна

Арванхоёрдугаар сарын 1-20-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 53 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна.
2023-12-21

Зам, тээврийн салбарын 94 үйлчилгээг цахимжуулжээ

Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформыг өнөөдөр нээж байна. Тус салбарынхаа 94 үйлчилгээг цахимжуулсан гэдгээ мэдээллээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яам нь 26 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулсан байна.
2023-12-21

Шатахуун хомсодсоноос аялал жуулчлалын үйл ажиллагаа саатсан байна

Аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд “Нээлттэй Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус аймгийн “Гайхамшигт говь” холбооноос орон нутаг дахь шатахууны нөөц, хангамжийн мэдээллийг тур оператор компаниудад тогтмол хүргэж, хамтран ажиллаж эхэлжээ. Энэ нь говь руу аялахаар төлөвлөж буй хүмүүс, жуулчин тээвэрлэдэг компаниудад эрсдэлээс сэргийлэх чухал мэдээлэл, сайн жишиг болж байгааг иргэд онцлов. 
2023-12-21