Электроник хөгжмийн наадам зохион байгуулах нь
Олон улсын интро электроник хөгжмийн наадмыг “Majesty” компани албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ зохион байгуулна. “Монгол шилтгээн”-д энэ сарын 23-25-нд болох энэхүү наадмыг анх 2018 онд зохион байгуулсан бөгөөд дөрвөн жилийн дараа цар хүрээг нь тэлэн, олон улсын стандартын дагуу хийх гэж байгаа аж. Наадмын тасалбар нь VIP болон энгийн гэсэн хоёр сонголттой, авсан хүн бүр “NETA V” цахилгаан автомашины сугалаанд оролцох эрхтэй болох юм.
2023-06-20
Наадмын суудал хуваарилалтыг энэ долоо хоногт тодорхой болгоно гэв
Үндэсний их баяр наадмын суудлын хуваарилалт тодорхойгүй байгаагаас аяллын агентлаг, тур операторууд наадам үзэх хүсэлтэй жуулчдаас захиалга авч, баталгаажуулж чадахгүй буй. Үүнтэй холбоотойгоор Монголын аялал жуулчлалын холбоо наадам зохион байгуулах үндэсний хороонд өнгөрсөн долоо хоногт хандсан билээ. Тэгвэл тус хороо энэ долоо хоногт багтаан аж ахуйн нэгжүүдэд суудал хуваарилалттай холбоотой мэдээлэл хүргэхээ мэдэгджээ. “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон арга хэмжээ Үндэсний их баяр наадамтай давхцаж буйгаас энэ ажил удааширсан гэсэн тайлбар өгчээ.
2023-06-20
“Хөх Монгол”-ынхон 25 жилийн ойгоо тэмдэглэв
Европын олон орноос найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчид нь цугласан аж. Монголоос “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан хүндэт уран бүтээлчээр хүрэлцэн очиж, баярын үйл ажиллагааг тоглолтоороо өргөжүүлэн, эх орноосоо хол буй монголчууддаа гэнэтийн бэлэг барьжээ.
2023-06-20
“Asia folk” наадмыг цаашид жил бүр зохион байгуулна
Д.Сүхбаатарын талбайд орон орны ардын урлагийн төлөөлөгчид дуулж, бүжиглэн, хөгжимдөж, зургаан улсын 20 гаруй, Монголын 300 гаруй гар урлаач бүтээлүүдээ дэлгэн танилцуулсаар байна. Манай улсын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, үндэсний хувцастай парад, загварын шоу ч боллоо.
2023-06-19
ФОТО: “Asia Folk 2023” наадмын нээлт болов
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмын нээлт Сүхбаатарын талбайд боллоо. Наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг 22 орноос 160 уран бүтээлч Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, цахимаар 120 уран бүтээлч оролцож байгаа юм
2023-06-17
“Орчин цагийн монгол кино ба хүний эрх” төсөл хэрэгжүүлж байна
Шүүмжийн зорилго нь Монгол кинонд хүний эрхийн асуудлыг хэрхэн хөндөж буйг тодорхойлох, кино уран бүтээлчдийн хүний эрхийн мэдрэмж, эрхэд суурилсан хандлагыг дээшлүүлэх, түүгээр дамжуулан үзэгчдэд хүний эрхийн зөв хандлага төлөвшүүлэх аж.
2023-06-16
Харанхуй хэзээ ч гэрлийг бөхөөдөггүй
Хайртайгаа хэлж, илэрхийлж чадахгүй, сэтгэлийн мухартаа торлочихоод, өөрөө хүн дүрстэй араатан болж буй нэгний тухай жүжигт өгүүлнэ. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус, эд хөрөнгө, хөнгөн жаргал, хүсэл шуналдаа дөрлүүлсэн Хавхыг хараад үзэгчдийн сэтгэл хоосорч мэдэх юм. Зарим нь лавтай үзэн ядах биз. Нөгөө талдаа үзэсгэлэн гоо, уянга ялдам, уян налархай хөдөлгөөнөөрөө мянга мянган эрийн зүрх сэтгэлийг соронзодсон ч ганцхан Хавхад л буй бүхнээ зориулж, түүнтэй л хамт байж, гэрлэж, хүүхдийг нь тээхийг хүссэн Шубиратай үзэгчид танилцахдаа сэтгэл нь эмтэрсэн биз.
2023-06-16
Т.Буд: Уран нугаралтаар бид дэлхийд ноёрхож л байх учиртай
“Хуучин цирк”-ийн хэмээх байрны нэгэн умгар өрөөнд нас, насны эмэгтэй голдуу шавь нар нь сурснаа бататгах шиг нэг янзын дасгалыг олон удаа хийж харагдана. Уран нугаралтын энэ төв буюу компанид одоогоор 6-30 насны 40-өөд суралцагч хичээллэж буй аж. Багштай ярилцлаа.
2023-06-15
“Өнгөрсөн, одоо, ирээдүй” фото зургийн уралдааны хугацааг сунгалаа
Соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, “Гамма” агентлаг болон “Батзориг” сангийн хамтын санаачилгаар “Өнгөрсөн, одоо, ирээдүй” гэрэл зургийн уралдаан зарласан билээ. Бүтээлийг хүлээн авах сүүлийн хугацаа тавдугаар сарын 30-нд байсныг энэ сарын 16 хүртэл сунгажээ. Уг уралдааны зорилго нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсад хийсэн бүтээн байгуулалтын ажлыг гэрэл зургаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх зорилготой залуу уран бүтээлчдийг оролцуулах юм. Тэмцээнд 18-34 насныхан оролцох боломжтой бөгөөд сонгон шалгаруулалт нь хоёр үе шаттайгаар явагдах аж. Түүнчлэн шалгарсан гэрэл зургуудыг үзэсгэлэн болгон наймдугаар сарын 1-5-ны хооронд Чингис хааны музейд байршуулах юм.
2023-06-14
“Сонины цаас харахаараа баярладаг”
Төв талбайд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс гар урлаачдын бүтээлийг олон нийтэд танилцуулах “Бүтээлч болгоё” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Нансалмаагийн хаягдал сониноор сүлжсэн шар шувууны дүрс бүхий өлгүүр, цайны иж бүрэн хэрэгсэл, гэр, араг зэрэг бүтээгдэхүүн сонирхолтой аж. Тэрбээр цар тахлын хөл хорионы үеэр гэртээ ач нараа харж байхдаа “интернэт багш”-аар заалгаж сурсан гэнэ. Үзэсгэлэн худалдаа эхлээд хоёр хонож байхад нийт тав байсан, 80 мянган төгрөгийн үнэтэй цайны хэрэгслээс өчигдрийн байдлаар нэг л үлдээд байв.
2023-06-14
Д.Болд 14 дэх цомгоо гаргажээ
“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн шагналт дуучин Д.Болд уран бүтээлийн 14 дэх бие даасан цомгоо “90’s Love” хэмээх нэртэйгээр бүтээсэн тухайгаа өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Студидээ удаан хугацаанд ажиллаж, 1980-1990-ээд оны хөгжмийн хэмнэл, дуугаралт, өнгө төрхийг шингээсэн, 11 дуунаас бүрдсэн цомог бэлэн болголоо. Өнөөдөр “Zozo” дуугаа та бүхэндээ зориулж байна” гэжээ. Сонсогчдын анхны сэтгэгдлийг харвал “Гоё байна. Хөөрхөн, энгийн үгтэй юм. Үгүй яах вэ, одоо зохиол олдохоо байсан, нөгөө л 70, 80 он. Болд ах одоо больчих оо” гэсэн байв.
2023-06-13
Филармонийн найрал хөгжимчид юу, юу тоглоно гэнэ вэ
Англи хэлтэй нь гадарлах лбайх. Тухайлбал, В.А.Моцартын “Фигарогийн хурим”, Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн удиртгал хөгжмийг тоглох бололтой. Л.В.Бетховены “Эгмонт” нь дуурь биш, хөгжмийн томоохон хэмжээний бүтээл гэдгийг хэдэн хүн мэдэх бол. Улсын хөгжмийн хамгийн том байгууллага үзэгч, сонсогчдоороо ингэж даажигнаж болох уу.
2023-06-13
Захчины түүх, шашин, өв соёлын талаар ярилцлаа
Гандантэгчэнлин хийд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Унгар улсын их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим хамтарч “Захчины түүх, шашин, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уржигдар зохион байгуулав.
2023-06-12
“Ид шидийн орон”-д зориулсан хандивын тоглолт болно
Тэгвэл үүнийг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг босгох зорилготой тоглолтыг “Тоонот” рекордсын уран бүтээлчид маргааш “UB palace”-т зохион байгуулах нь. “Бид нэг Хөвсгөл” тоглолтод хоймор нутгийн уран бүтээлчид, рок, поп хамтлаг, дуучид оролцох бөгөөд үүнээс олсон орлогыг бүтээн байгуулалтын ажилд 100 хувь зарцуулах гэнэ.
2023-06-09
Гоо сайхны цаадах хүчийг мэдэр
Сонирхолтой бичиж. “Зураач бусдыг өөртөө татахын тулд ”хашхирах”-ын оронд “өөрийгөө илаарьшуулах” чимээгүй аргачлал болох зурахыг сонгосон. Энэ нь түүнд тохирч байгаа. Үр дүнтэй ч аргачлал. Би тус үзэсгэлэнгийн хувьд түүний дуу хоолой нь болж байгаадаа баяртай байна” гэсэн байлаа.
2023-06-09