Өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар 2-4 хоног үргэлжлэн их хэмжээний цас, ялангуяа Өмнөговийн Ноён сум, Баянхонгорын Баянхонгор хот орчимд хамгийн их 36-37мм цас орсон байна. Үүний зэрэгцээ Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 1-2 хоног үргэлжлэн хүчтэй цасан шуурга шуурсан.
Ингэж их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас цасан бүрхүүлийн зузаан цаг уурын ажиглалтын талбайн хэмжилтээр 30-40см-ээр, хонхор хотгор газраараа 80-100см-ээр нэмэгдсэн байна. Гэтэл ойрын өдрүүдэд өдөртөө нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна.