2017 оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна. Хугацааны сүүлийн хагаст ихэнх нутгаар харьцангуй дулаарах төлөвтэй байгаа аж.
Баруун аймгуудын нутгаар: 28,2-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 31-2-нд Алтайн уулархаг нутгаар 14-16м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд дулаарч 30-2-нд Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 17-22 градус өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 9-14 градус хүрч дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орж явган шуурна. Салхи 28,1-2-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 28-30-нд Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус өдөртөө 3-8 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна. Бусад хугацаанд нилээд дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж явган шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 28-29нд зарим газраар 9-12м/с хүрнэ. 27-30нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна. Цаашдаа бүх нутгаар дулаарна.
Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 27,29-нд зарим газраар, 2-нд Арц Богдын өврөөр 12-14м/с хүрч ширүүснэ. 27-30-нд Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 12-17 градус дулаан байна.