2017 оны гуравдугаар сарын 13-наас гуравдугаар сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст цас орно.
Баруун аймгуудын нутгаар: 15-нд нутгийн өмнөд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-19-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 17-19-нд Алтайн уулархаг нутгаар 14-16м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 17-22 градус өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 15-нд Хангайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр, 18-19нд зарим газраар цас хур тунадас орж явган шуурга шуурна. Салхи 18-19-нд зарим газраар 9-12м/с хүрнэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус өдөртөө 7-12 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна. 17-18нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Зүүн аймгуудын нутгаар: 16,18-нд зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 16-18нд зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 0-5 градус дулаан байна. 13-нд нутгийн зүүн хагаст, 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 19-нд зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи 17-19нд зарим газраар 9-12м/с хүрч явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна.