Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн нутагт ирвэсний хоёр гүем үхсэн байсныг нь нутгийн малчин олж, Мал эмнэлгийн газарт хүргэжээ.
Лаборарорийн шинжилгээгээр хоёр гүемээс ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд эхээсээ төөрсний улмаас өлсөн, харангадаж үхсэн гэх дүгнэлт гаргасан байна.
Сонирхуулахад, дэлхий дээр ердөө 3500 орчим цоохор ирвэс байдгаас 1200-аад нь манай оронд амьдардаг. Манай улс ирвэсийн тоогоор дэлхийд БНХАУ-ын дараа хоёрт бичигддэг.