ЦУОШГ-аас арваннэгдүгээр сарын 14-нөөс 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Тус тайланд дурдсанаар долоо хоногийн дунд үеэс цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх юм байна.
Баруун аймгуудын нутгаар: 15-16-нд нутгийн хойд хэсгээр, 17-18-нд зарим газраар, 19-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 14-15-нд Алтайн уулсаар, 16-19-нд нутгийн өмнөд хагаст зарим үед 18-20м/с хүрч цасан шуурга шуурна. 14-16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтэрч хугацааны сүүлчээр Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 15-16-нд нутгийн хойд хэсгээр, 17-19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи 17-19-нд зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 14-16-нд хүйтний эрч суларна. 17-ноос хүйтэрч хугацааны сүүлчээр Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 15,17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 18-20нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 17-19нд зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18м\с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-17-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Цаашдаа хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 18-19нд зарим газраар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 16-17-нд Арц Богдын хоолойгоор, 18-19-нд зарим газраар үе үе 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 14-17нд хүйтний эрч суларч шөнөдөө 6-11 градус өдөртөө 6-11 градус дулаан байх ч цаашдаа хүйтэрч 19-20-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна.