Кенид хойд зүгийн цагаан хирсийг 24 цагаар армийн хамгаалалтад авчээ. Хойд зүгийн цагаан хирс дэлхий дээр ердөө гуравхан үлдсэн аж. Тэдний нэг нь хөгшин эрэгчин бол нөгөө хоёр нь арай залуу эмэгчингүүд. Эдгээр амьтадыг хамгаалалтад авах болсон гол шалтгаан нь хулгайн анчид. Харин хулгайн анчдын тэднийг байгаа болгох гол зүйл нь ганц эвэр нь аж. Учир нь энэ амьтаны эвэр Азид өндөр үнэтэй байдаг. Шар тивийнхэн эмний найрлагад ашиглах зорилгоор хирсний эвэр захидаг бол ядуу буурай африкчууд тэднийг хайр найргүй устгадаг.
Судан гэх нэртэй эрэгчин хирс 42 настай. Фату хэмээх эмэгчин нь 15, харин нөгөөх нь 25 настай аж. Судлаачид түүнийг үр төлөө үлдээхэд хэтэрхий хөгшдөх болов уу гэж санаа зовж буй. Хойд зүгийн цагаан хирс хар хирстэй ойртох боломжгүй. Энэ амьтныг цаашид үржүүлэхийн тулд Өмнөд зүгийн цагаан хирстэй л нийлүүлэх ганц найдвар үлдээд байгаа аж. Хэдийгээр ижилхэн хирсний төрөл зүйлд орох боловч энэ хоёр төрлийн хирс тус тусдаа ангиллагддаг.
Уг нь Хойд зүгийн цагаан хирсийг хамгаалах зорилгоор Чех болон АНУ-ын амьтны хүрээлэнд тус бүр нэг эрэгчин хирс нутагшуулсан ч хоёул өнгөрсөн онд өөд болжээ.