Арваннэгдүгээр сарын 2-ноос 9-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Хугацааны дунд үеэр цас орж хүйтрэх юм байна.
Баруун аймгуудын нутгаар: 5,8-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 3-4,7-нд Алтайн уулсаар, 5,8-нд зарим газраар 14-16м/с, зарим үед 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-4-нд ихэнх нутгаар дулаарна. 5-наас хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6,9-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи зарим газраар 9-14м/с, 5-6, 8-9-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур 2-4-нд ихэнх нутгаар дулаарна. 5,8-нд нутгийн баруун хэсгээр, 6-7-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд зарим газраар цас орно. Салхи зарим газраар 12-14м/с, 6-нд зарим үед 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-4-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч 6-7-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар хур тунадас цас орно. Салхи зарим газраар 12-14м/с, 6-нд зарим үед 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 2-5-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 6-7-нд хүйтэрнэ.