Тасалгааны цэцгүүд агаар цэвэршүүлдэг. Үүнийг мэдэхгүй хүн үгүй биз. Харин тэдгээр ургамлын аль нь агаар хуурайшуулдаг, ямар нь чийгшүүлдгийг тэр бүр мэдэхгүй. Агаар дахь чийгийг өөртөө шингээж авдаг гэхээр сөрөг гэж ойлголж болохгүй. Илүүдэл чийгийг нь “сорж” тэнцвэржүүлдэг гэсэн үг аж.
Майлс
-Мөнх ногоон майлсыг латинаар сhamaecyparis гэдэг бөгөөд япончууд ариун мод хэмээн хүслээ болон талийгаачдадаа хэлэх үгээ шивнэдэг гэнэ. Өрөөнд өнгө үзэмж нэмээд зогсохгүй агаарын чийгийг тэнцвэржүүлдэг, хуурай бол “норгодог” үйлчилгээтэй юм байна. Тиймээс хүүхдийн болон утлагын өрөөнд, хагас сүүдэрт байлгавал илүү сайхан ургадаг аж.
Сансевиери
-Сансевиери хэмээх “даруухан бүсгүй” агаар чийгшүүлэхдээ хамгийн гаргууд нь. Мөн тасалгааны ургамлуудаас хамгийн их хүчилтөрөгч ялгаруулдаг нь. Агаар дахь хорт бодис болон утааг саармагжуулдаг гэж мэргэжилтнүүд онцолдог. Тэгсэн хэрнээ арчилгаа бага шаарддаг, услахгүй хэдэн сар болсон ч гандаж, үхдэггүй давуу талтай.
Ротундифоли
-Циссус олон төрөл бий. Гурвалжин, дөрвөлжин, дугуй навчтай гээд бүгд л тасалгааны агаарыг гайхалтай чийгшүүлнэ. Тэдгээрээс ротундифоли буюу зуун настархуу шиг зузаан навчтай эл төрлийнх нь үзэмжтэйгээс гадна нянгийн эсрэг үйлчилгээтэй.
Сараана
Гэр бүлийн амар тайван байдлын бэлгэдэл хэмээдэг сараана буюу латинаар спатифиллум хэмээх цэцэг “сорогч” төрлийнх аж. Тиймээс сараана байгаа өрөөнд хөгц, мөөгөнцөр ургадаггүй.
Мирт
-Миртийг япончууд энх-тайван, таашаал бэлэглэдэг ургамал гэдэг. Эртний Ром зэрэг гүрний үед залуу насны бэлэглэдэг хэмээн дээдэлдэг байсан мирт агаар дахь илүүдэл чийгийг “уухаас” гадна нянгийн эсрэг үйлчилгээтэй аж.
Нимбэгний мод
-Нимбэгийн модыг хүмүүс сүүлийн үед гэртээ тарих болсон нь зөвхөн сайхан үнэрээс нь болоогүй. Энэ бол агаарын чийгийн тэнцвэрт байдлыг хангадаг бөгөөд мөн муу муухайг үргээдэг хэмээн бэлгэддэг юм байна. Өөрийгөө “усалдаг” учраас арчилгаа шаарддаггүй давуу талтай.