Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутагт өнгөрсөн баасан гаригт ойн түймэр гарчээ. Сумын төвөөс урд зүгт 80 км-т гарч буй уг түймрийг унтраахаар ажиллаж байна. Онцгой байдлын газрын 17, цагдаагийн байгууллагын дөрвөн албан хаагч, орон нутгийн 24 иргэн гээд 45 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж.