Богд ууланд гал гарч буй тухай дуудлага өчигдөр холбогдох албанд иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлынхан, цагдаа нарыг очиход Баянгол дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг 72 настай Ш гэдэг хүн гал тавьсан байжээ. Тэрбээр Богд ууланд гарч арц уугиулах гэж байгаад гал алдсан аж. Галын улмаас 0.04 га газрын өвс шатжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж буй аж.