Аравдугаар сарын 10-наас аравдугаар сарын 17-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргажээ. Ингэхдээ хугацааны дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна хэмээн мэдэгдсэн байна.
Баруун аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 14-15-нд зарим газраар 18-20м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 24м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 10-нд зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд зарим газраар хур тунадас цас орно. Салхи 10-12-нд нутгийн өмнөд хэсгээр 9-14м/с, 15-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-11-нд сэрүүн байна. 12-14-нд дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн өмнөд хэсгээр, 15-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 15-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. 12-14-нд дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 15-наас хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 10-11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. 15-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө градус 9-14 градус дулаан байна.