Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо Калифорниа мужийн Малибу дахь далайн эрэг дээрх байшингаа 10.95 сая ногооноор заржээ. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн алдарт Trulia цахим хуудсаар дамжуулан ийм наймаа хийсэн аж. Энэ жил 41 настай жүжигчин эр 1998 онд алдарт Титаник кинонд тоглосныхоо дараа буюу 24 настайдаа 1.6 сая ам.доллароор уг байшинг худалдаж авсан түүхтэй.
Түүний энэ далайн эрэг дээрх байшин гурван унтлагын өрөө, хоёр ариун цэврийн өрөөтэй аж. Сонирхуулахад, Каприо Титаникт тоглосныхоо хөлсөнд 2.5 сая ам.доллар халаасалсан билээ. Түүний энэ байшин 1950 онд баригдсан бөгөөд сарын түрээсийн хөлс нь 23 мянган ам.долларт хүрдэг аж. Түүнчлэн зуны өдрүүдэд түрээсийн хөлс нь 50 мянгад хүрдэг гэнэ. The Wolf of Wall Street киноны гол дүрийн жүжигчин эр амьдрал дээр ч шаггүй сайн наймаачин бололтой. Тэрбээр өмнө нь 17.35 сая доллароор Малибу дахь өөр нэг эдлэнгээ зарж байсан удаатай.