Ус цаг уур, орчны хүрээлэнгээс ойрын өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нийт нутгаар бороо орж, сэрүүхэн байна хэмээн мэдэгдлээ.
Харин маргааш буюу энэ сарын 7-ны өдөр зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, энэ сарын 8-нд баруун болон зүүн, 9-нд төв, говь, зүүн, 10-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.