Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, зарим нутгаар нойтон цас орохыг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.
Тодруулбал, Баруун аймгуудын нутгаар: 2-4-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 3-4-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 2-4-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 2-3-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны эцсээр бага зэрэг дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 3-4-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхний хагаст нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 24-29 градус дулаан байна.