Дархан-Уул аймгийн тариаланчид ургацаа хураахаар энэ сарын 27-ноос талбайдаа гарлаа. Тус аймагт өнгөрсөн хавар 107 иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нийт 11.7 мянган га талбайд үр тариа суулгасны 9.7 мянган га-г улаан буудай, 1.7 мянган га-г арвай, 205 га-г бусад үр тариа эзэлж байна. Үүнээс 18.8 мянган тн улаан буудай хурааж авах урьдчилсан төлөв гарсан нь га-гаас дунджаар 16.2 цн ургац авна гэсэн үг юм.
Ургацын урьдчилсан балансаас үзвэл 605 га талбайгаас 7.5 мянган тн төмс (га-гаас 125.3 цн), 1.9 мянган га талбайгаас 17.7 мянган тн ногоо (га-гаас 138.6 цн), тосны 1.8 мянган тн ургамал, малын 105 тн тэжээл хураах нь. Үүнээс үзвэл ноднингийнхоос 15 мянган тн үр тариа, 4.6 мянган тн төмс, 13.1 мянган тн