Сүүлийн 30 жилийн хугацаанд манай гаригийн хуурай газрын талбай 58 мянган ам км-ээр тэлснийг Нидерландын Дельтарес хүрээлэнгийн эрдэмтэд нотолжээ. Хэд хэдэн газрыг, тухайлбал, эрэг орчмын нутгийг хиймлээр хатаасан нь мөсөн уул хайлсан болон хаалт далангийн байгууламж барьснаас илүү их нөлөө үзүүлсэн тухай “Nature Climate Change” сэтгүүлд нийтэлсэн судалдаанд дурдсан байна.
Нийт 115 мянган ам км газар нутаг усанд автсан бол, үүний эсрэг 173 мянга орчим ам км усан гадаргууг хатаан хуурайшуулжээ. Энэ судалгааг НАСА-гийн хиймэл дагуулаас авсан зурагт үндэслэн хийсэн байна. Судалгаанаас үзвэл Төвдийн уулархаг нутгаар уулын мөс хайлсны улмаас асар том хэмжээний нуур үүссэн байна. Тэгвэл дэлхийд хэмжээгээрээ дөрөвдүгээрт ордог байсан Аралийн тэнгис ширгэжээ.