Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн элсний волейболын хагас шигшээ тоглолт өндөрлөлөө. Агата Беднарчук-Барбара Сейшас нарын бразил бүсгүйчүүдийн хослол өмнөх олимпийн мөнгөн медальт АНУ-ын Керри Уолш Женнингс-Эйпрол Росс нарыг буулган авснаар шигшээ тоглолтод өрсөлдөх эрхээ авлаа.
Харин Бразилийн өөр нэгэн хослол Ларисса Франса-Талита да Роша нар Германы Лаура Людвиг-Кира Валкенхорст нарт хожигдсоноор талбайн эздийн финал болохгүй нь тодорхой болов.
Ларисса Франса/Талита да Роша (Бразил) - Лаура Людвиг/Кира Валкенхорст (Герман) - 0:2 (18:21, 12:21)
Керри Уолш Женнингс/Эйприл Росс (АНУ) - Агата Беднарчук/Барбара Сейшас (Бразил) - 0:2 (20:22, 18:21)