Сонирхогчдын боксын 60 кг-д хүрэл медалийн болзол хангаад буй манай тулаанч Д.Отгондалайтай хагас шигшээд Францын тамирчин Софьян Үмиятай хийж эхнээс илүүрхэж гурван үеийн турш зодсон ч эцсийн мөчид франц залуу 2:1-ээр ялав. Манай боксчин гурван үеийн турш ажилласан бол франц эр сүүлчийн раундад ядарсан нь илт харагдаж байлаа. Ийнхүү боксын спортын булхайтай шүүлтийн ээлжит хохирогч манай тамирчин боллоо.