Боксын эрэгтэйчүүдийн 56 кг-д 28 тулаанч өрсөлдөж байна. Манай боксчин Э.Цэндбаатар эхний тойрогт Кенийн Бенсон Гичаруг 3:0-ээр буулган авсан. Тэгвэл манай тамирчин хоёр дахь тулаанаа ДАШТ-ий хүрэл медальт Беларусийн Дмитрий Асановтой хийлээ. Тулааны эхнээс манай боксчин санаачлагыг гартаа авч тоглосон бөгөөд эцсийн мөчид Цэндбаатар өрсөлдөгчөө 2:1-ээр яллаа. Тэрбээр энэ сарын 16-нд АНУ-ын Стевенсон Шакуртай медалийн төлөө тоглох юм.