“Рио-2016” олимпийн хөнгөн атлекийн тэмцээний марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн тэмцээн боллоо. Тус төрөлд манай ОУХМ Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар хурд сорив. Марафончид 42 км замыг туулсан бөгөөд гурав дахь олимпдоо оролцсон Л.Отгонбаяр 2.45.55 секундийн амжилтаар 85 дугаар байрт, олимпийн наадамд анх удаа уралдсан Б.Мөнхзаяа 2:43.55 секундийн амжилтаар 72 дугаар байрт шалгарав. Тус төрөлд Кенийн Ж.Сумгон түрүүлсэн бол Бахрайны Е.Кирва, Этиопийн М.Дибаба нар удаах байрт шалгарав.