Риогийн олимпийн бөмбөгтэй хоккейн төрөлд Их Британийн эмэгтэй шигшээ баг Японы багтай эхний тоглолтоо хийсэн. Энэ тоглолтод нэгэн түүхэн бас содон үйл явдал болсон нь Британийн шигшээ багийн гишүүн болох Кэйт, Хелен Ричардсон-Уолш нар гэрлэсэн, мөн цугтаа олимпийн наадамд оролцож байгаа анхны хосууд болсон юм. Кэйт болон Хелен нарын хувьд Риогийн олимп анхных биш. Тэд дөрөв дэх олимпийн наадамд хүч сорьж буй туршлагатай тамирчид аж.
Гэхдээ хосууд 2008 оноос дотно харилцаанд орж, 2013 онд гэрлэлтээ батлуулсан юм.
Кэйт өмнө нь нөхөртэй байсан бол Хелен олон жил эмэгтэй хүнтэй хамт амьдарчээ. Хосууд Лондоны олимпоос хүрэл медаль хүртэж байсан билээ.