Олимпын 23 алтан медальт АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс 10 жилийн өмнө Кэйт Ледекитэй авхуулсан фото зураг цахим ертөнцөөр олонд хүрчээ. Энэ үед 9 настай байсан зураг дээрх жаахан охин бол одоогийн олимпын гурван алт, нэг мөнгөн медальт, америкчуудын хайртай тамирчин болоод буй Кэйт Ледеки юм. Энэ үед Фелпс Афины олимпоос зургаан алт, хоёр хүрэл медаль авсан хэдийнэ том тамирчин болсон байв.
Харин өдгөө энэ хоёр сэлэгч хамтдаа мөр зэрэгцэнэ олимпын медаль руу төвлөрч байна. Фелпс өдгөө 21 алтан медальтай болоод буй юм.
Сонирхуулахад, Ледекигийн өвөө Чех, эмээ нь Еврей гаралтай хүн байсан юм. Тэрбээр зургаан настайгаасаа усан спортоор хичээллэж эхэлсэн аж.