АНУ-ын алдарт сэлэгч Майкл Фелпс олимпийн наадмын 20 дахь алтан медалиа авав. Тэрбээр 200 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд аваргалсан юм. Тус төрөлд Японы Масато Сакай, Унгарын Тамас Кендересей нар мөнгө, хүрэл медаль авав. Фелпсийн хувьд ийнхүү олимпийн наадмын 24 дэх медалиа хүртлээ.