Олимпийн наадамд өрсөлдөж буй манай баг тамирчдын өнөөдрийн хуваарь хүргэж байна.
Жүдо 22:00 цагаас барилдаан эхэлнэ
Эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар зодоглоно. Тэрбээр "D" хэсэгт барилдах юм. Манай жүдоч эхний барилдаанаа Нидерландын Нёл Вант Эндтэй хийнэ.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал барилдана. Манай жүдоч "А" хэсэгт барилдах бөгөөд эхний тойрогт Гүржийн Эстер Стам-тай хүч үзнэ.
Хүндийг өргөлт 00:30 цаг
Эмэгтэйчүүдийн 69 кг-д Азийн аварга, залуучуудын Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Анхцэцэг өрсөлдөнө. Тус жинд 16 улсын 18 туйванч өрсөлдөх юм.
Бокс:
Эрэгтэйчүүдийн 56 кг-д Э.Цэндбаатар Кенийн Нжангури Бэнсон Гичаритой 05:45 цагт тулалдана.
Эрэгтэйчүүдийн 64 кг-д Б.Чинзориг Катарын Тарумалингамтай Туласитай 00:15 цагт тулаанаа хийнэ.