Олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д аваргын төлөө манай бөх Доржсүрэнгийн Сумъяа, Бразилийн Рафаэл Силва нар барилдаж, Силва вазаригаар ялж, олимпийн аварга болсон билээ. Финалын барилдааны талаар Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны фэйсбүүкт монголчууд Силва хориотой мэх хийж ялсан хэмээн дургүйцлээ илэрхийлж байгаа аж. Үүнд Олон улсын жүдо бөхийн холбоо хариулт өгч, фэйсбүүк хуудсаараа дамжуулж “57 кг-ын барилдаан дүрмийн дагуу болсон. Ханцуй атгасан үед гараар хөлд хүрч болно. Энэ дүрэм 2014 оны нэгдүгээр сараас хойш мөрдөгдөж байгаа. Тиймээс ямар нэгэн будлиан гараагүй. Гэтэл Монголчууд Бразилын бөхийг хэт гүтгэж доромжилсон утга бүхий сэтгэгдэл их бичиж байна. Тиймээс ийм утга бүхий сэтгэгдлүүдийг устгаж, холбогдох газарт нь хүргэх болно. Жүдо бөхийн спорт болон тамирчдаа хүндлэхийг Монголчуудад уриалъя” гэжээ.