Одоогоос найман жилийн тэртээ Бээжингийн олимпод Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа гар бууны 10 метрийн зайн тэмцээнд эхний тойргоос хасагдсан ч удалгүй 25 метрийн зайн төрөлд шархаа нөхөн оролцож Монгол Улсын түүхэнд хамгийн анхны олимпын мөнгөн медаль хүртсэн эмэгтэй тамирчнаар тодорч байлаа. Тэгвэл Рио-2016-д ч мөн адил гавьяат маань гар бууны 10 метрийн төрөлд оролцсон тэмцээнээ орхисон. Харин дөнгөж сая 25 метрийн спорт бууны төрөлд цэц мэргэнээ сорьж 12-т орсноор РИО-2016 наадмыг өндөрлүүллээ.
Мөн Ц. Мөнхзул энэ төрөлд 11-т орж манай буудлагын тамирчид тэмцээнээ орхиж байна.