Эмэгтэйчүүдийн 57 кг-д хагас шигшээд тунаж үлдсэн Д.Сумъяа, Каори Мацүмото, Корина Каприориу нар өнгөрсөн жилийн ДАШТ-д медаль хүртсэний дараагаар ийм хөөрөг зураг авхуулж байв. Энэ тэмцээнд хүрэл медаль хүртсэн Францын Аутом Павиа Мацүмотод ялагдаж, дагах барилдаанд орохоор болсон. Манай Сумъяа Астанагийн татамигаас анхны хүрэл медалиа авсан бол Мацүмото Лондоны олимпын аварга, дэлхийн хошой алт, нэг хүрэлтэй. Харин Румыний Корина Лондоноос мөнгөн медаль хүртэж, дэлхийн дэвжээнээс нэг мөнгө, хүрэл медаль хүртэж байв.