Жүдо бөхийн дэлхийн шүүгч Машбатын Бөхбат “Рио-2016” олимпийн наадмыг дэнсэлж байна. Тэрбээр 2000 гаруй шүүгчтэй өрсөлдөж, олимпийн наадмыг шүүх эрх авчээ. Олимпийн жүдог 14 орны шүүгч дэнсэлж байгаа юм. Түүний тухай баримтуудыг хүргэж байна.
-Монголоос анх удаа олимп дэнсэлж буй шүүгч.
-Тэрбээр 1989 оноос шүүгч хийж эхэлсэн байна.
-2009 онд олон улсын “Б” зэрэглэл, 2013 онд “А” зэрэглэлтэй шүүгч болжээ.
-Өнгөрсөн жил Өсвөрийн дэлхийн аварга, Астанагийн ДАШТ, “Их дуулга” тэмцээнүүдийг амжилттай шүүснээр дэлхийн шүүгчийн гэсэн зэрэглэлтэй болсон.
-Риогийн олимпийг шүүвэл олимпийн зэрэглэлтэй шүүгч болно.
-Олимпийн наадамд Ази тивээс Япон, БНХАУ, Монгол гурав улс л шүүгчээ илгээсэн.
-Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга.
-Түүний аав бөхийн самбо, жүдогоор барилддаг байсан. Анх бөхийн дугуйлан хичээллүүлж самбо, жүдо бөхийн спортыг үүсгэн байгуулалцсан байдаг.
-Мөн 1980-аад оны дундуур эмэгтэй тамирчдыг гарган ирсэн түүхтэй.