Жүдо бөхийн 57 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй Доржсүрэнгийн Сумъяа олимпын медаль хүртэх Монголын багийн гол найдвар гэж хэлж болно. Лондоны олимпод оролцож байсан Д.Сумъяа 2009 онд Монголд болсон Дэлхийн цомын тэмцээнд хүч сорьж, Олон улсын тэмцээний карьераа эхлүүлж байв. Хамгийн анх оролцсон тэмцээнээсээ л мөнгөн медаль хүртсэн тэрбээр үүнээс 56 тэмцээнд оролцож, ДАШТ-ээс хүрэл, Мастерс тэмцээний гурван алт, Их Дуулгаас хоёр мөнгө, хоёр хүрэл, гранпри зэрэглэлийн тэмцээнээс таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл, дэлхийн цомоос нэг алт, хоёр мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн жүдоч.
Тэрбээр нийт 136 удаа барилдаж, 91-т нь (66.91%) ялалт байгуулжээ.
Нэг барилдаандаа дунджаар 4:11 секунд зарцуулдаг. Энэ онд болсон Азийн АШТ-д нэг барилдаандаа 19 секунд зарцуулж, ялсан нь хамгийн богино даваа байсан бол 2012 онд Парисын их дуулгад 29 секундэд хожигдсон удаатай. Түүний хувьд Лондоны олимпийг орхихдоо бүтэн 10 минут хүч үзсэний эцэст шүүгчийн саналаар ялагдсан юм.
Сонирхуулахад, эмэгтэйчүүдийн 57 кг-д 23 орны жүдоч зодоглож буй. Манай тамирчин “A” хэсгийг тэргүүлж, эхний шатанд Нидерландын Санне Вераген, Сенегалын Хортенс Диадиу нарын хэн ялсантай нь хүч үзнэ. Манай бөхтэй нэг хэсэгт Португалын Телма Монтейро, ОХУ-ын Ирина Заблудина, Шинэ Зеландын Дарсина Мануэль нар орсон. Эднээс Телма Монтейро ДАШТ-ээс таван медаль хүртсэн туршлагатай жүдоч. Сумъяа хэсгээ тэргүүлвэл Японы алдарт жүдоч Каори Мацүмотогийн тэргүүлж буй хэсгээс гарч ирсэн жүдочтой хагас шигшээд хүч үзэх юм. Энэ хэсэгт Лондоны олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэлтэй Францын Аутомне Павиа бий.
Риогийн олимпод оролцогч бусад орны бөхчүүдтэй харьцуулсан даваа, унаа
Улс Өрсөлдөгч Нийт барилдсан тоо Ялсан тоо
БНСУ Ким Жан Ди 12 5
Герман Марьям Ропер 8 4
Бразил Рафаэль Сильва 5 4
Япон Каоро Мацүмото 5 1