Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн ангиллын 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг Канад улсын тамирчин Бочард Антуантай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдаж, 7 дугаар байранд орсноор тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэрбээр өмнөх тойргуудад Саудын Арабын жүдоч Хамад Сулейманыг иппон үнэлгээгээр, Алжирын тамирчин Хоуд Зоурданийг онооны давуугаар ялж, Италийн бөх Фабио Басилетэй барилдаж, хоёр вазари үнэлгээ алдан, ялагдал хүлээсэн юм. Тэгвэл түүний тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
1. Даваадржийн Төмөрхүлэг 1990 оны есдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төржээ.
2. 2002 оноос эхлэн жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд "Рио-2016" түүний хоёр дахь олимп юм.
3. 2008, 2009 оны Дэлхийн залуучуудын аваргын мөнгө, 2011 Азийн аваргын мөнгөн медальтай.
4. Тэрбээр Лондоны олимпоос хойш 66 кг-ын жинд барилдах болсон бөгөөд энэ нь түүнд илүү зохимжтой гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
5. Түүний аав Ч.Даваадорж нь Монгол улсын харцага цолтой, уран барилдаантай бөх хүн байсан.
6. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Миний хувьд яагаад ч юм аавыгаа л бодож барилддаг даа. Аав минь намайг бурхны орноос харж байгаа байхаа. Өндөр амжилт гаргаад аавынхаа нэр төрийг өндөрт өргөж явах юмсан гэж мөрөедөж явдаг" гэжээ.
7.Д.Төмөрхүлэг: Би өөрийгөө дайчилж, үргэлж л хичээж ажилладаг. “Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэсэн үгийг бодож хэрэгжүүлж явдаг.
8. Д.Төмөрхүлэг Цэдэн-Ишийн Шийрэвийн шавь. 2008 онд олимпийн бэлтгэлд гараад байхдаа Орхон аймгийн нэгэн суманд түрүүлж сумын заан цол хүртсэн
9. Найз охин байхгүй
10. Тэрбээр мэргэжлйин жүдогийн тамирчин бөгөөд үндэсний бөх, гар бөмбөгт хоббитой гэнэ.