Дэлхийн чансааны №1-д эрэмбэлэгддэг Сербийн теннисчин Новак Жокович “Рио 2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний тойрогт Аргентиний Хуан Мартин дель Потрод 6:7, 6:7-гоор хожигдсоноор тэмцээнийг орхих боллоо. Харин аргентин эр дараагийн даваанд Португалийн Жоау Соузатай учраа таарсан байна.