“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглож буй Д.Төмөрхүлэг “C” хэсгийг тэргүүлэн барилдаж байна. Манай бөх эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд дараагийн шатанд Саудын Арабын Хамад Сулаймантай хүч үзэн цэвэр ялсан юм. Улмаар Төмөрхүлэг шигшээ 16-д Алжирийн Хоуд Зоурданиг даралтаар цэвэр ялж, шөвгийн наймд үлдлээ. Манай жүдоч хэсгийн аваргын төлөө Италийн Фабио Басилитэй барилдана. Тус жинд 34 бөх зодоглож байгаа аж.