Хотын ерөнхий менежерийн албан даалгавраар “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, төвийн зургаан дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 20 байгууллага нийслэлийг шарилжгүй болгох ажлыг өнгөрсөн бямба гаригт эхлүүллээ. Нэр дурдсан газруудаас гадна төрийн бус байгууллагын 695 хүн, хадагч машин, хайч, гар хадуур, тармуураар Дунд голоос Гурвалжингийн гүүр, ЭХЭМҮТ-ийн урд болон арын уулзвараас Саппорогийн тойрог хүртэл нийт 424 мянган ам метр газрын шарилжийг шинэ технологиор хаджээ. Цаашид хотын их, бага тойргийг шарилжгүй болгох ажлыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран, үе шаттай зохион байгуулах гэнэ.