“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-д медалийн эзэд өнөөдөр тодрох учиртай. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг “C” хэсгийг тэргүүлж буй. Манай жүдоч эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд дараагийн шатанд Саудын Арабын Хамад Сулаймантай хүч үзэн цэвэр яллаа. Одоо манай бөх Алжирийн Хоуд Зоурданитэй барилдана.
Манай жүдочийн хэсэгт Азербайжаны Нижат Шихализада, Германы Себастиан Сейдл нарын хүчтэй учраанууд бий. Тус жинд 34 бөх зодоглож байгаа аж.