“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-д медалийн эзэд өнөөдөр тодрох учиртай. Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон D хэсэгт барилдаж байна. Тэрбээр эхний тойрогт АНУ-ын А.Делгодатай хүч үзэж, вазаригаар яллаа. Манай бөх дараагийн даваанд дэлхийн аварга Японы Мисато Накамүратай барилдах юм.