Рио-2016 олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Аргентин улсын алдарт бөх Паула Парето алтан медаль хүртэж, олимпийн аварга боллоо. Тэрбээр финалд БНСУ-ын Жеон Бо Кеоныг вазаригаар ялсан юм. Өдгөө 30 настай тэрбээр ДАШТ-ий алт, мөнгөн медальтай бөгөөд 2008 онд олимпоос хүрэл медаль хүртсэн бүсгүй юм.