Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д хүч үзэх олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр А хэсэгт барилдахаар болжээ. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарав. Манай аваргын хэсгийг Азербайжаны Элмар Гасимов тэргүүлэх аж. Мөн тус хэсэгт 2012 оны олимпийн аварга ОХУ-ын Тагир Хайбулаев багтжээ. Түвшээ аварга энэ сарын 11-нд барилдаанаа хийх юм.