Маргааш өглөө буюу 8-р сарын 6-ны 05.00 цагт олимпын нээлтэд зориулсан урлагийн тоглолт харин 08.00 цагт албан ёсны нээлт болох юм.
Хүн төрөлхтний спортын их наадмыг 2016 онд хөлбөмбөгийн эх орон Бразилийн Рио Де Жанеро хотод зохион байгуулах шийдвэрийг Олон улсын олимпийн хорооны гишүүд гаргасан билээ. Энэхүү эрхэм хүндтэй эрхийг олж авахаар Рио Де Жанерогоос гадна Чикаго, Мадрид, Токио зэрэг хотууд өрсөлдөж байсан юм.
Зуны 29 дүгээр олимп Ази тивд, харин 30 дугаар олимп Лондон хотод буюу Европ тивд болсон бол 2016 оны олимп ийнхүү Америк тивд зохион байгуулагдахаар болсон нь энэ билээ.
Бразил улсын хувьд манай орноос яг 12 цагийн зөрүүтэй байдаг тул ихэнх тэмцээн уралдаанууд шөнө дундаас үүр цайх үеэр болох ба финалын медалын төлөөх тоглолтууд 03.00-06.00 цагийн хооронд болох юм.
Монгол улсын баг тамирчдын тэмцээний хуваарийг http://5tsagarig.mn/archives/2518 эндээс харна уу.
Манай сайт та бүхэнд олимпын наадмын үеэр цаг алдалгүй мэдээ мэдээллийг хүргэх болно.