"Рио-2016" олимпын наадамд оролцох чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид өнөөдөр Бразил руу мордлоо. Эмэгтэйчүүдээс энэ олимпод 53 кг-д Э.Сумъяа, 58 кг-д П.Орхон, дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар зодоглох юм. Тэд дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Сүхбаатар нарын хамт олимпод хүч үзэх билээ.
Чөлөөтийн охидын барилдах хуваарь. Улаанбаатарын цагаар
VIII / 17
Чөлөөт бөх 22:00
П.Орхон /эм/ 58 кг
О.Насанбурмаа /эм/ 69 кг
VIII / 18
Чөлөөт бөх 22:00
Э.Сумъяа /эм/ 53 кг
С.Батцэцэг /эм/ 63 кг