БНХАУ-ын ХонгКонгт болсон Зүүн Азийн аварга шалгаруулах муайтай боксын тэмцээний 67 кг-д С.Батжаргал мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр ХонгКонг, Макаогийн тамирчдыг тус тус хожиж, финалд шалгарсан юм. Харамсалтай нь манай тулаанч аваргын төлөө БНХАУ-ын тамирчин Ли Вонг Жид оноогоор дийлджээ. “Мишээл” клубийн тамирчин Батжаргал Зүүн Азийн аваргаас медаль хүртсэн анхны Монгол тулаанч боллоо. Дашрамд сонирхуулахад, С.Батжаргал ирэх есдүгээр сард БНСУ-д болох Дэлхийн тулааны спортын мастеруудын тоглолт болон Азийн элсний спортын V дугаар наадамд оролцох аж.